03 сарын 27, Даваа

Г.Амарбаясгалан: 2022 онд 92 хүүхэд бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртсөн

Засгийн газар
12 өдрийн өмнө
Г.Амарбаясгалан: 2022 онд 92 хүүхэд бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртсөн

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг Г.Амарбаясгалан сайд танилцуулж байна.

Тэрээр:

"Өнгөрсөн хугацаанд нийтийн эзэмшлийн зориулалттай байсан талбайд барилга байшин барих зөвшөөрлийг өгсөн эрх мэдэлтний нэрсийн жагсаалтыг гаргаж, ЗГ-т танилцуулах, олон нийтэд мэдээлэх, алдаа дутагдлыг засаж залруулах, цаашдаа давтагдахгүй байх үүрэг чиглэлийг өглөө.

УБ-ын хэт төвлөрөл, дэд бүтцийн хүрэлцээ муутайгаас болоод төвлөрлийг бий болгох нөхцөл бий болсон. Сургууль эмнэлэг, цэцэрлэгийн гадна талбай буюу ногоон байгууламж, хүүхдийн спортын талбайнуудыг их хэмжээгээр барилгажуулах ажил өнгөрсөн хугацаанд хийгдээд ирсэн. Эдгээр асуудлыг эмхэлж цэгцлэх, гаргасан алдаа дутагдлыг арилгах зорилгоор ажлын хэсэг байгууллаа" гэв.

Жилдээ гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо даруй 100 хүрэх хэмжээний статистик мэдээлэл харагдаж байгаа нь ЗГ-ын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна.

Тэрээр цааш нь:

"Өнөөдөр ЗГ-ын хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгавар бий. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдэд хүч хэрэглэх явдал хэт давамгайлжээ. Үүнтэй холбогдуулж Монгол Улс эрх зүйн орчин дахь хариуцлага хүлээлгэдэг байдал чадамжтай эсэх, хариуцлага хүлээлгэж байгаа ялын хэмжээ зохимжтой эсэх зэрэг олон талаас ярилцаж байна. УИХ-ын түвшинд, иргэдийн зүгээс ч анхаарлаа хандуулж байна.

Жилдээ гэр бүлийн болон бусад төрлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүүхдийн тоо даруй 100 хүрэх хэмжээний статистик мэдээлэл харагдаж байгаа нь ЗГ-ын зүгээс онцгой анхаарал хандуулж ажиллах зайлшгүй шаардлагатай байгаа нь харагдаж байна. 2022 оны статистикаар 92 хүүхэд бэлгийн болон бусад хүчирхийлэлд өртсөн гэсэн мэдээлэл авлаа.

ЕС-ын ЗГХЭГ-ын даргад үүрэг болгосноор Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодитой ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт хийх, цаашдаа бодитой ажилладаг болох нөхцөлийг ойрын хугацаанд хангуулах чиглэлийг үүрэг болголоо.

Хүүхдийн эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүрэн төгөлдөр ажиллаж байгаа эсэхэд дүгнэлт хийж, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарсан уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулах замаар УИХ-д хуулийн өөрчлөлт хийхийг санаачлан өргөн барих үүргийг өглөө" гэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа