03 сарын 27, Даваа

Б.Энхбаяр: Капитал банк "Мөнххаан трейд" ХХК-ийн гүйлгээний баримтыг устгасан, өөрчилсөн гэмт хэргийн шинжтэй асуудал тогтоогдсон

Засгийн газар
13 өдрийн өмнө
Б.Энхбаяр: Капитал банк "Мөнххаан трейд" ХХК-ийн гүйлгээний баримтыг устгасан, өөрчилсөн гэмт хэргийн шинжтэй асуудал тогтоогдсон

Хөгжлийн Банкны зээл олголт, эргэн төлөлтийн явцыг шалгах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

Энэ үеэр Капитал банкны ноолуур хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг шинжээч танилцуулав. 

"Мөнххаан трейд" ХХК-ийн зээлийн асуудлаар Шинжээчийн дүгнэлт "Капитал банк нь МУХБ-аас "Ноолуур хөтөлбөр"-ийн хүрээнд "Мөнххаан трейд" ХХК-д таван тэрбум төгрөг, "ГГТС" ХХК-д таван тэрбум төгрөг, "Буянколорпак" ХХК-д таван тэрбум төгрөг нийт 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг дамжуулан зээлдүүлэхээр гэрээ байгуулж авсан. Гэвч нотлох баримтыг хөөн шалгахад "Мөнххаан трейд" ХХК-д зээл олгосон эсэх нь нотлогдохгүй байгаа бөгөөд тус компанид таван тэрбум төгрөгөөс "Буянколорпак" ХХК-д 2.3 тэрбум төгрөгийг дамжуулж олгожээ.

Данс хөөж шалгах үед "Мөнххаан трейд" ХХК-ийн дансны хуулга программаас дээр зөрчилтэй гарсан. Зээлийн хувийн хэргийг архиваас шүүлгэхэд Капитал банкны архиваас зээлийн хувийн хэрэг олдоогүй гэсэн тайлбарыг ирүүлсэн. Иймд МУХБ-ны зээлийн хяналтын тайланд "Мөнххаан трейд" ХХК-ийн 22***189 тоот зээлийн дансанд 2015 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хоёр тэрбум төгрөг, 2016 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр гурван тэрбум төгрөг нийт таван тэрбум төгрөгийн зээл олгосон бөгөөд компанийн 22***190 тоот харилцах дансанд түүхий эд, тоног төхөөрөмжийн үнэ утгатайгаар шилжүүлсэн байна" хэмээн гарсан байна. 

Тэгвэл "Мөнххаан трейд" ХХК-д олгосон зээлийн санхүүжилтийн талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Мөнххаан трейд" ХХК захирал Н.Ариунболд нь Капитал банкны захирлаар ажиллаж байсан. УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Б.Ундармаагийн харилцан хамаарал бүхий компани гэдэг дүгнэлт танилцуулагдаж байна. 

Шинжээчийн дүгнэлтэд гарч байгаагаар энэ зээлийн хувийн хэрэг байхгүй. Өөрсдийн хамаарал бүхий компанийн авсан зээлийн хувийн хэргийг устгасан байж болзошгүй. Өөр нэг ноцтой асуудал бол "Мөнххаан трейд" ХХК 2015 оны аравдугаар сарын 1-нээс энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл гүйлгээ хийгдээгүй.

Мөнгө ороогүй гараагүй, зээл аваагүй, зарцуулаагүй гэсэн санхүүгийн баримт Капитал банканд байна. Энэ баримтыг Хөгжлийн Банкны тайлангаас шалгаж үзэхэд гүйлгээ хийгдсэн баримт олдсон. Тэгэхээр банкны хууль тогтоомжоор бичиг баримт устгасан, өөрчилсөн гэмт хэргийн шинжтэй асуудал шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна" хэмээн тайлбарлав.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа