03 сарын 27, Даваа

Х.Нямбаатар: Цахим гадаад паспорттой иргэн нисэх буудлын шалганаар шууд нэвтрэх боломжтой

Засгийн газар
12 өдрийн өмнө
Х.Нямбаатар: Цахим гадаад паспорттой иргэн нисэх буудлын шалганаар шууд нэвтрэх боломжтой

Цахим гадаад паспортыг өнөөдрөөс иргэдэд олгож эхэлж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Улсын бүртгэлийн газрын дарга Б.Дэлгэрсайхан нар мэдээлэл хийлээ. Засгийн газраас дэвшүүлэн ажиллаж буй цахим шилжилтийн хүрээнд иргэдийн эзэмшиж буй энгийн гадаад паспортыг цахимжуулж байгаа юм.

2023 оны зургадугаар сарын 1-нээс нисэх онгоцны буудлууд дээр цахим гадаад паспорт унших төхөөрөмжүүүд нэвтрүүлж, иргэд гадаадад зорчих болон гадаадаас ирэхдээ Монгол Улсын хил дээр хүнтэй харьцахгүйгээр цахим паспортоо тусгай төхөөрөмжид уншуулаад хилийн шалганаар шууд нэвтрэх боломжтой болж байгааг Х.Нямбаатар сайд онцоллоо.

Мөн Монгол Улстай харилцан визгүй зорчих орнууд E-Gate төхөөрөмж дээр цахим паспортоо уншуулан нэвтрэх боломжтой юм. Өнөөдрөөс эхлэн Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчдог орнуудын E-Gate-ээр шууд харилцан нэвтрэх боломж бүрдэж байгааг Хууль зүйн, дотоод хэргийн сайд мэдээлсэн юм.

Үүний дараа Монгол Улсын цахим гадаад паспортын үндсэн загварыг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Цахим гадаад паспорт нь нийт 48 хуудастай, хуудас бүр тусгай нууцлалын тохиргоотой, Монгол Улсын төрийн тахилгат хайрхнуудын зураг, улаан номонд орсон амьтдын зураг, түүхий гол өвийг хуудасны хавтаст зураглан оруулсан байна. Олон улсын дүрэм журмын дагуу нууцлалын бүх элементүүдийг оруулж өгснийг тодотгов. Тоон гарын үсэг бүхий бүх нууцлалыг асуудлыг шийдсэн учраас өнөөдрөөс цахим паспортыг олгож байгаа аж.

Нисэх буудлаас гадна гурван боомтод E-Gate төхөөрөмжийг суурилуулж, цахим гадаад паспортоор үйлчлэх боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Монгол Улс цахим чиптэй гадаад паспортоор үйлчлэх дэлхий 82 дахь улс орон болж бүртгэгджээ.

Өнөөдрөөс Улсын бүртгэлийн ерөнхий газар болон харьяа дүүргийн бүртгэлийн газрууд цахим гадаад паспортыг олгож байна. Иргэдэд сануулахад, одоогийн ашиглаж байгаа гадаад паспортын нь хугацаа дуустал хүчинтэй юм байна.

Цахим гадаад паспорт үнийн хувьд 82 мянган төгрөгийн үнэтэй байх аж.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа