Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нийтийн эзэмшлийн газар барилга байгууламжийн зөвшөөрөл олгосон албан хаагчдын жагсаалтыг гаргаж Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг өгчээ.
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн нэрийг дараагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах юм байна. Засгийн газрын авлигатай хийж буй тэмцэл газрын наймаа руу орж байгаа нь энэ аж.
Зөвшөөрөлгүй газар барилга, байгууламжийн зөвшөөрөл олгосон албан хаагчдын нэрийг олон нийтэд зарлах юм байна. Засгийн газар нүүрсний хулгайч нартай тэмцэж, албан тушаалтнуудын нэрийг ил болгосон. Тэгвэл энэ удаад газрын наймаа, газрын тойрсон авлигын сүлжээг ил болгохоор болсон байна.
Сэтгэгдэл0
АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.