03 сарын 27, Даваа

"Хүүхдийн мөнгө авч чадаагүй 3500 орчим хүүхдийн мэдээлэл байна"

Засгийн газар
12 өдрийн өмнө
"Хүүхдийн мөнгө авч чадаагүй 3500 орчим хүүхдийн мэдээлэл байна"

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр ЗГХЭГ-ын дарга Г.Амарбаясгалангаас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн асуудлаар сэтгүүлчид асуулт асуухад:

"Хүүхдийн мөнгөний тухайд ажлын хэсэг ажлаа хийгээд явж байна. Иргэдээс ирсэн санал хүсэлт, гомдлын дагуу анхан шатны нэгж дээр мэдээллийг засаж сайжруулах ажлыг эрчимтэй хийж байна. Албан байгууллагуудад байсан мэдээллийн зөрүү арилж байна. Тодорхой хэмжээний цаг хугацаа авна.

Сэтгүүлч "Жишээ нь, нэг иргэн нэгдүгээр сард хүүхдийн мөнгөө авч байсан бол хоёр, гуравдугаар сард хасагдчихсан. Шалтгаан нь ажил хийдэг болсонтой холбоотой гэнэ. Энэ мэт олон иргэн байгаа юм байна"  гэхэд:

"Бидэнд ирсэн 3500 орчим хүүхдийн мэдээлэл байна. Жишээ нь, нэгдүгээр сардаа мөнгө аваад, хоёр, гуравдугаар сардаа авч чадаагүй гэх мэдээлэл байна.

Иргэд анхан шатны байгууллагуудад очиж өөрсдийн үл хөдлөх болон бусад төрлийн мэдээллийг өөрчилж шинэчлэх ажилд идэвхтэй оролцох ёстой. Энэ ажил идэвхтэй явж байгааг УБЕГ, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, анхан шатны нэгжээс мэдээлэл ирж байна. Хүндрэл үүсгэхгүйгээр мэдээллийг шинэчлэх ажлыг холбогдох яам тамгын газрууд ажиллаж байна. Яам дур мэдэн хүүхдийг мэдээллээс хасах боломж байхгүй" гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа