04 сарын 20, Бямба

Орос, Хятадууд зардлыг тохиролцсоны дараа Монголын тал хийн хоолойн маршрутыг шийднэ

Засгийн газар
1 жилийн өмнө
Орос, Хятадууд зардлыг тохиролцсоны дараа Монголын тал хийн хоолойн маршрутыг шийднэ

 Монголын тал Орос-Хятадын хий дамжуулах хоолой газар нутгийнх нь аль хэсгээр дайрч өнгөрөх вэ гэдгийг хөрш хоёр улс нь уг төслийн зардлын асуудлыг тохиролцсоны дараа шийднэ гэж Монгол Улсын Ерөнхий сайд мэдэгдэв.

 

ОХУ-ын эрчим хүчний “Газпром” компани БНХАУ-д жил бүр 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх 2600 км урт “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойг 2030 он гэхэд тавьж дуусгахаар төлөвлөж байна.  

 

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ мягмар гарагт “Reuters” агентлагт ярилцлага өгөхдөө, Украины дайны улмаас хоёр том хөршийнх нь яриа хэлэлцээ хойшлогдсон боловч хоёр улс хэлэлцээний ширээний ард дахин суух төлөвтэй байна гэв.

 

Л.Оюун-Эрдэнийн хэлснээр, хий дамжуулах уг хоолойг тавихад Монгол Улс нутаг дэвсгэрээ хэрхэн ашиглах вэ гэдгийг Орос, Хятад хоёр улс өртөг зардлаа тохиролцсоны дараа шийднэ.

 

Монгол Улсын нийт экспортын 80 орчим хувь нь Хятад руу гардаг бөгөөд байгалийн баялаг ихтэй энэ улс худалдаа, уул уурхайн харилцаагаа Хятад, Орос хоёроос хальж бусад улс оронтой тэлэх талаар ажиллаж байна. Улмаар тус улс Европ, Азийг холбосон гүүр болно гэж найдаж байна.  

 

"Газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах талаар бид яриа хэлэлцээ хийж байна. Зэсийн үйлдвэрлэлийн талаар Герман, Францын талуудтай ярилцаж байна. Мөн БНСУ, Япон улстай хувийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна" гэж Л.Оюун-Эрдэнэ ярилаа.

 

Удаан  хугацаагаар хойшлогдсоны эцэст даваа гарагт тус улс “Оюу Толгой” төслийн гүний уурхайн олборлолтыг эхлүүллээ.  Монгол Улс энэ уурхайн 34 хувийг, үлдсэн  хувийг нь Англи-Австралийн уул уурхайн “Rio Tinto” компани эзэмшдэг.

 

“Оюу Толгой”-н уурхай жилд 500 мянга гаруй тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр Монгол Улс нь дэлхийн зэсийн  хамгийн том үйлдвэрлэгчдийн нэг болох юм.

 

Ерөнхий сайдын хэлснээр, ДНБ-ийх нь дөрөвний нэг, экспортынх нь 93 орчим хувийг уул уурхайн салбар эзэлдэг тул Монгол Улс түүхий эдийн зах зээл дэх тогтворгүй байдлаас эдийн засгаа хамгаалах шинэчлэл хийж байна.

 

“Түүхий эдийн үнийн тогтворгүй байдлаас хамааралтай байдлаа бууруулах, эдийн засгаа төрөлжүүлэх, дэд бүтэц, ложистикийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор бие даасан баялгийн санг шинээр байгуулна. Эдийн засгаа тэнцвэржүүлэх, үнийн тогтворгүй байдлын асуудлыг шийдвэрлэхэд эдгээр арга хэмжээ ихээхэн хувь нэмэр оруулна” гэж Л.Оюун-Эрдэнэ хэлэв.  

Монцамэ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ