04 сарын 26, Баасан

С.Баярцогт: Хүн амын тоотой уялдуулан гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй

Нам
1 жилийн өмнө
С.Баярцогт: Хүн амын тоотой уялдуулан гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж, ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг ажиллаж байгаа бөгөөд улс төрийн намуудын төлөөлөл Ажлын хэсэгт багтсан. Энэ хаврын чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэн батална. АН-ын гишүүн С.Баярцогтоос Улс төрийн намын тухай хуулийн төсөл болон сонгуулийн тогтолцооны талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Улс төрийн намын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар батална. Энэ хуулиар ямар зохицуулалт хийх ёстой гэж үзэж байна вэ?

-Ерөнхийлөгч улс төрийн намыг ил тод санхүүжилттэй, нээлттэй, цахим нам байлгах хуулийн төслүүдийг өргөн барина гэсэн. Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч өргөн барина гэж ойлгож байгаа. Түүний өмнө парламентад суудалтай болон суудалгүй намууд энэ хуулийн төсөл дээр санал нэгдэх ёстой гэж үзэж байгаа.

Хамгийн чухал асуудал бол нэгд, улс төрийн намын санхүүжилтийн асуудал байна. Улс төрийн намын санхүүжилтийн тодорхой хувийг төрөөс гаргадаг хэлбэр рүү шилжүүлэх ёстой. Гэхдээ төрөөс санхүүжүүлэх шалгуур үзүүлэлтийг тодорхой тавьж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, парламентын сонгуульд хэдэн суудал авсан, аваагүй байсан ч тодорхой санал авсан намууд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Харин парламентын сонгуульд санал аваагүй, хоёр сонгууль дараалан сонгуульд оролцоогүй намуудыг идэвхгүй төлөв рүү шилжүүлэх, статусыг нь өөрчлөх асуудлуудыг ярьж байгаа. Манай улс өнгөрсөн үеэс явж ирсэн хатуу гишүүнчлэлтэй, статустай намын бүтэцтэй. Тэгэхээр цаашдаа сул гишүүнчлэлтэй, илүү их дэмжигчид дээр суурилсан нам байх хэрэгтэй. Хамгийн чухал нь намууд хоорондоо бодлогоор уралдах ёстой.

-Сонгуулийн холимог тогтолцоотой байх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулах шаардлагатай юу?

-Холимог буюу хувь тэнцүүлсэн сонгуулийн системийг оруулж ирж байж намууд бодлогоороо уралддаг болно. 2012 онд бид энэ системийг туршаад үзчихсэн. Цаашдаа холимог тогтолцоо руу шилжвэл зөв зүйтэй болно. Энэ тогтолцоо намын төлөвшилд ч сайнаар нөлөөлнө. Манай улсад 36 нам бүртгэгдсэн байдаг. Гэтэл сонгуулийн бус үед идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 3-4-хөн байдаг. Харин сонгуулийн үед борооны дараах мөөг шиг идэвхжээд эхэлдэг. Энэ нь хэд хэдэн гажууддыг бий болгож байна. Бүртгэгдсэн намуудын оноос шалтгаалж, саналын хуудсанд аль намыг түрүүлж бичих вэ гэдэг асуудлаас болоод намууд өөрийгөө үнэлж эхэлдэг. Дэлхийн хамгийн шударга зарчим бол өнгөрсөн сонгуульд хамгийн олон санал авсан эрэмбээр нь жагсаагаад явуулбал жижиг намууд өөрсдийгөө үнэлдэг буруу хэлбэр байхгүй болно. Мөн төрөөс санхүүжилт авах эрхүүдийг нь намын үйл ажиллагааны оролцоогоор дүгнээд байх боломж бүрдэнэ.

-Гишүүдийн тоог нэмж 99, 152 болгоно гэсэн мэдээлэл гараад байгаа. Гишүүдийн тоог нэмэх нь зөв үү. Та ямар байр суурьтай байна вэ?

-Манай нам намынхаа байр суурийг Үндэсний бодлогын хороогоороо гаргана. Хувь хүнийхээ хувьд би 1990 оноос хойш Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг маш олон удаа ахалж ажиллаж байсан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдэд оролцож байсан. 1992 онд анх Үндсэн хууль батлаад 76 гэдэг тоог гаргахад манай хүн ам 1.5 сая, сонгогчид сая орчим байсан. Одоо бид 3.4 сая хүнтэй, хоёр сая гаруй сонгогчидтой байна. Тиймээс дундаж тоогоор нь аваад үзвэл энэ тоог нэмэх шаардлагатай. Энэ ч утгаараа бид 2015 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ 99 юм уу 108 гишүүнтэй байж болох юм гэж ярьж байсан. Ер нь 3 сая хүнтэй улс 120 орчим парламентын гишүүтэй байж болно гэсэн асуудлыг ярьсан. Одоогийн байдлаар холимог тогтолцоон дээрээ үндэслээд 76 мажоритар, 76 жагсаалт гэдэг асуудал судлаачдын дунд яригдаж байгаа. Энэ бол боломжтой зүйл.

 

Эх сурвалж: itoim.mn

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ