05 сарын 31, Лхагва

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахад бэлэн болсон

Нам
2 сарын өмнө
Д.Тогтохсүрэн: Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахад бэлэн болсон

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл өглөө. 

Тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. УИХ-ын чуулганаар хэлэлцэх хуулиудын дарааллыг бүлгийн хурлаар хэлэлцэж баталлаа.

Намрын чуулган завсарласан хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдээс гарсан саналыг нэгтгэж танилцсан. Хаврын чуулган бол УИХ-ын ээлжит тав дахь чуулган. Засгийн газраас 2023 оныг аялал жуулчлалын жил болгосон. Тиймээс энэ чиглэлийн хуулийг яаралтай баталж гаргах хэрэгтэй гэж үзлээ. 

Авлигатай тэмцэх чиглэлийн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч хэд хэдэн хуулийг ээлжит чуулганы эхэнд батлах нь зүйтэй гэж санал нэгдлээ. Энэ хүрээнд Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдал зэрэг хуулийг УИХ ойрын үед хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай. 

Эдийн засгийн чиглэлийн хувьд Үндэсний баялгийн сан, Уул уурхайн бүтээгдэхүүний олборлолтын ил тод байдлын зэрэг хуулийг батлах хэрэгтэй байгаа. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулийн төсөл бий. Нийт 50 гаруй хуулийг хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. 

Намрын чуулганы хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах үеэр иргэдийн гаргасан 10 саналыг нэгтгээд Засгийн газарт хүргүүлнэ. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байгааг иргэд хэлж байна. Арилжааны банкуудын зээлийн хэмжээг нэмэх, мах, арьс, ширний үнийг нэмэгдүүлэх, 1,072 хувьцааны ногдол ашиг олгох, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө өгөх, авлига, албан тушаалын гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах зэрэг санал байгаа юм" гэдгийг хэллээ. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй