04 сарын 26, Баасан

Д.Тогтохсүрэн: Засгийн газарт цалин, тэтгэвэр нэмэх чиглэл өглөө

Нам
1 жилийн өмнө
Д.Тогтохсүрэн: Засгийн газарт цалин, тэтгэвэр нэмэх чиглэл өглөө

МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлэг энэ удаагийн хурлаараа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас цаг үеийн асуудлаар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар мэдээлэл сонсжээ. Мөн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэн байна.

Д.Тогтохсүрэн: -Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээллийг сонсоод "Хүнсний хувьсгал"-ын хүрээнд хийх ажлыг эрчимжүүлэх, ноолуурын үнийг бууруулах байх чиглэл өгсөн. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор цалин хөлсийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байгааг гишүүд онцолсон. Ялангуяа төрийн албан хаагчдын цалин ялгамжтай байгаа. Цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгохоор Засгийн газарт Д.Амарбаясгалан сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлыг хэсгийн ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. Засгийн газар төсвийн боломжоо хараад УИХ-д тодорхой хугацааны дараа цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх саналаа оруулж ирнэ. 

Ж.Бат-Эрдэнэ: -Төмөр замын тээврийн тухай хуулийг баталснаас хойш олон харилцаа нэмж үүссэн учир хуулийг шинэчлэх шаардлага гарсан. Төмөр замын суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч нь тус тусдаа байна. Үүнтэй холбогдуулан УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг эзэмшигч, тээвэрлэгч гэж хоёр компани болж хуваагдана. Энэ хууль нь өрсөлдөөнийг хязгаарлахгүй, тэгш өрсөлдөөнийг бий болгоно. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замаас гадна 890 км гаран төмөр зам тавьсан. Хуулийн хүрээнд төмөр замын агентлаг байгуулна. 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч нэг байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч дөрөв, тээвэрлэгч дөрөв, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болж нэмэгдээд байна. Энэ бүх харилцааг зохицуулах шаардлагатай. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нүүрсний тээврийн тарифт хязгаарлалт хийдэг. Үүнийг нэмэх юм бол ард иргэдийн амьжиргаанд нөлөөлнө гэж үздэг. Тиймээс хуулийн төслөөр тарифын аргачлалыг сайд батална. Тариф бодитой юу үгүй юу гэдгийг төмөр замын байгууллага хянана. Мөн орон тооны бус тарифын зөвлөл байгуулна. Энэхүү зөвлөл нь мөн тариф тогтож буй байдалд хяналт тавина.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ