04 сарын 27, Бямба

Н.Учрал сайд аа, "shilen.gov.mn"-ийн мэдээлэл эх сурвалжийн шаардлага хангахгүй байна

Засгийн газар
12 сарын өмнө
Н.Учрал сайд аа, "shilen.gov.mn"-ийн мэдээлэл эх сурвалжийн шаардлага хангахгүй байна

Засгийн газрын "5Ш" ажиллагааны хүрээнд даваа гаригт "shilen.gov.mn" вебсайтад 1996 оноос хойш улсын хэмжээнд олгосон газрын мэдээллийг олон нийтэд нээлттэй байршуулсан.

Мэдээлэл хариуцагчдын ирүүлсэн газрын мэдээллийг "shilen.gov.mn" вебсайтад нэр, огноо, байршил, зориулалт, олгосон Засаг дарга, газар авсан аж ахуй нэгж, тухайн хуулийн этгээд газар эзэмших гэрчилгээгээ цааш хэдэн удаа дамжуулж өөрчилсөн талаарх мэдээллийг ил болгосон.  

ЦХХХ-ны сайд Н.Учрал олон нийтэд нээлттэй болгосон дээрх мэдээллийн талаар хэвлэлийн хурал хийх үеэрээ "Ил болсон мэдээллээс юуг онцлох нь иргэн, сэтгүүлчдийн эрх үүрэг. Баримт худлаа хэлдэггүй. Баримт юу хэлж байгаа нь бүр илүү чухал. Шилтэй, тольтой заргалдах хэрэг байхгүй. Муухай харагдлаа гэж толио хагалавч бодит байдал огт өөрчлөгдөхгүй. Түүхтэй заргалдаад хэрэггүй. Гарын үсэг, захирамж шийдвэр, мөнгөн шилжүүлэг аливаа ул мөр цахим орчинд арилашгүйгээр архивлагдан үлддэг мэдээллийн зуунд гишгэж байгаагаа бид ойлгож, өнгөрсөн мөрөө харж байхаас өөр аргагүй. Хаана нууц байна тэнд авлига бий" гэж мэдэгдсэн.

Гэвч бодит байдал дээр "shilen.gov.mn" вебсайтад байршуулсан мэдээлэл өөр хоорондоо зөрчилддөг, алдаатай, ил тод байх зарчмыг бүрэн хангахгүй байгаа юм.

Тухалбайл, 2023 оны тавдугаар сарын 15-ны өдөр байршуулсан "Газрын мэдээллийн сан"-гийн "инфографик" дээр харуулсан мэдээлэл нь эх өгөгдлөөсөө зөрчилдсөн, алдаатай байна. Мөн "shilen.gov.mn" вебсайтад анх байршуулсан "Газрын мэдээллийн сан"-гийн өгөгдөл сүүлийн 48 цагийн хугацаанд засварлагдаж, өөрчлөгджээ.

Анх байршуулсан өгөгдөлд 1999 оноос хойш Нийслэлийн засаг даргаар ажилласан 9 хүний газар олголтын мэдээлэлд:

1.     М.Энхболд хотын даргаар 1999-2005 онд ажиллахдаа 7347 шийдвэрээр 163.398.777м2 газар;

2.     Ц.Батбаяр хотын даргаар 2005-2007 онд ажиллахдаа 485 шийдвэрээр 3.405.971м2 газар;

3.     Т.Билэгт хотын даргаар 2007-2008 онд ажилахдаа 516 шийдвэрээр 10.405.010м2 газар;

4.     Г.Мөнхбаяр хотын даргаар 2008-2012 онд ажиллахдаа 1679 шийдвэрээр 38.008.129м2 газар;

5.     Э.Бат-Үүл хотын даргаар 2012-2016 онд ажиллахдаа 1888 шийдвэрээр 38.810.559м2 газар;

6.     Су.Батболд хотын даргаар 2016-2018 онд ажиллахдаа 1381 шийдвэрээр 30.036.983м2 газар;

7. Ж.Батбаясгалан хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2018-2019 онд ажиллахдаа 174 шийдвэрээр 17.235.106м2 газар;

8.   С.Амарсайхан хотын даргаар 2019-2020 онд ажиллахдаа 811 шийдвэрээр 8.948.507м2 газар;

9.  Д.Сумъяабазар хотын даргаар сүүлийн 2 жил ажиллахдаа 621 шийдвэрээр 687.779м2 газар тус тус олгосон гэх мэдээлэл бичигдсэн байв.

Тэгвэл "shilen.gov.mn" вебсайтад "Газрын мэдээллийн сан"-гийн өгөгдөл байршснаас хойших 48 цагийн хугацаанд:

1.  М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, Э.Бат-Үүл, Су.Батболд нарын захирамжаар нийслэлд олгосон газрын мэдээлэл өөрчлөгдөөгүй.

2.  С.Амарсайхан хотын даргаар 2019-2020 онд ажиллахдаа 919 шийдвэрээр 10.703.632м2 газар олгосон буюу өмнөх өгөгдөл засварлагдсан

3. Ж.Батбаясгалан хотын даргын үүрэг гүйцэтгэгчээр 2020 оны 6-10 сард ажиллахдаа 66 шийдвэрээр 15.479.981м2 газар олгосон буюу өмнөх өгөгдөл засварлагдсан

4. Нийслэлийн өнөөгийн Засаг дарга Д.Сумъяабазар зөвхөн 2020 онд 568 шийдвэрээр 542.121м2 газар олгосон гэх мэдээлэл бичигдсэн байна. Өөрөөр хэлбэл, Д.Сумъяабазарын 2021, 2022 онуудад олгосон газрын мэдээлэл "shilen.gov.mn" вебсайтад байршуулсан "Газрын мэдээллийн сан"-гийн "Инфографик" хэсгээс алга болжээ.

ЦХХХ-ны яамнаас энэ асуудлаар тодруулахад "Мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн мэдээллийн мөр, багана, тэмдэгтийг огт өөрчлөхгүйгээр 2023 оны тавдугаар сарын 15-ны өдөр "shilen.gov.mn" вебсайтад байршуулсан. Гэвч мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд буруу мэдээлэл ирүүлсэн талаараа тайлбар хүргүүлж, албан хүсэлтийн дагуу сүүлийн 48 цагийн хугацаанд алдаатай мэдээллийг шинэчилж, залруулсан" гэх тайлбарыг өгсөн юм.

Энэ асуудал нь мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд өнгөрсөн хугацаанд хариуцсан мэдээлэлдээ хэрхэн хандаж ирснийг тодорхой харуулж байна.

Гэтэл өнгөрсөн 48 цагийн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд анх байршуулсан алдаатай эх өгөгдлийг түшиглэн нийслэл дэх газар олголтын талаар мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, мэдээлэл хариуцагч төрийн байгууллагууд анхнаасаа алдаатай мэдээлэл хүргүүлж, ЦХХХЯ тэрхүү алдаатай мэдээллийг боловсруулж "shilen.gov.mn" вебсайтад байршуулж, тухайн эх өгөгдлийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалж болгон ашигласан нь олон нийтэд буруу, ташаа мэдээлэл очих нөхцөл болжээ.

Тиймээс манай редакц "Газрын мэдээллийн сан"-гийн өгөгдлийг бүрэн шүүрдэж, нэг бүрчлэн тулгахад НИТХ-ын тогтоолоор 2000-2002 оны хооронд 157 байршилд олгосон 1,830,766.00м2 газрын мэдээлэл "Инфографик" хэсэгт бичигдээгүй.

Нийслэлийн Засаг дарга нарын тухайд:

1.     М.Энхболд 2000-2005 оны хооронд 7083 шийдвэрээр 160,658,142.68м2

2.     Ц.Батбаяр 2006-2007 оны хооронд 479 шийдвэрээр 3,405,970.90м2

3.     Т.Билэгт 2007-2008 оны хооронд 508 шийдвэрээр 10,450,010.00м2

4.    Г.Мөнхбаяр 2009-2012 оны хооронд 1519 шийдвэрээр 37,986,180.00м2

5.    Э.Бат-Үүл 2012-2016 оны хооронд 1729 шийдвэрээр 38,810,558.70м2

6.     Су.Батболд 2016-2018 оны хооронд 1088 шийдвэрээр 30,036,983.00м2

7.    С.Амарсайхан 2019-2020 оны хооронд 787 шийдвэрээр 10,703,631.60м2

8.    Ж.Батбаясгалан 2020 оны 8-10 сарын хороонд 65 шийдвэрээр 15,479,981.10м2

9.   Д.Сумъяабазар зөвхөн 2020 онд 567 шийдвэрээр 542,121.00м2 газар тус тус олгосон гэж харагдаж байна.

Эх өгөгдлийг шууд шүүрдэж, нягталсан дээрх мэдээлэл нь 2023 оны тавдугаар сарын 15-ны өдөр байршуулсан анхны эх өгөгдөл болон сүүлийн 48 цагийн хугацаанд шинэчилсэн мэдээллийн аль алинтай нь таарахгүй байгаа юм. Тиймээс мэдээлэл хариуцагч төрийн байгууллагаас ирүүлсэн мэдээллийг боловсруулж, "shilen.gov.mn" вебсайтад байршуулах, "Tableau" дээр боловсруулалт хийх процессын аль нэг дээр алдаа гарч, тэр чигээрээ нийтлэгдэж байгаа бололтой.

Товчхондоо, Н.Учрал сайдын ярьсан яриа мэдээллийг ил болгосон гүйцэтгэл нь хоорондоо огт авцалдахгүй байгаа юм. Харин ч эсрэгээрээ алдаатай өөр хоорондоо тулахгүй, зөрж байгаа эх өгөгдлийг шууд олон нийтэд цацаж байгаа нь мэдээлэл нь байршсан олон мянган иргэн, бизнесийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эрсдэл дагуулж байна.

Түүнчлэн "Аймаг/хотоор" газар олголтын мэдээллийг ангилсан жагсаалтад газар олгох захирамж гаргасан албан тушаалтны нэрийг бичээгүй нь олон нийтэд төөрөгдөл үүсгэхийн зэрэгцээ ил тод байдлыг бүрэн хангаагүй буюу "shilen.gov.mn" вебсайтад байршсан мэдээлэл бодитой эх сурвалжийн шаардлагыг хангахгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд эх сурвалж болгон ашиглах нь эргээд бусдын нэр хүндэд халдсан, гүтгэсэн хэргээр шүүхэд дуудагдах шалтгаан болох эрсдэлтэй байна.

 

Эх сурвалж: itoim.mn

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ