05 сарын 31, Лхагва

Б.Жавхлан: Хүүхдийн мөнгөө өнөөдрийнхөөс илүү хэмжээнд болгохоор төсвийн хязгаартаа тусгасан

Засгийн газар
12 өдрийн өмнө
Б.Жавхлан: Хүүхдийн мөнгөө өнөөдрийнхөөс илүү хэмжээнд болгохоор төсвийн хязгаартаа тусгасан

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2024 оны улсын төсвийн төсөөллийг, 2024 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батлут Сангийн сайдад дараах асуултыг тавив:

Төсвийн хүрээний мэдэгдэлтэй танилцлаа. Өөдрөг төсөөлөл байна гэж харж байна.

Иргэдтэй уулзахад иргэд бухимдаж байгаа асуудлууд байна. Тэр нь тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгөний хасалт, инфляцтай холбоотой асуудлууд. Хүүхдийн мөнгийг нөхөн олгох тухай яригдаж байгаа юу? Цалин тэтгэврээ нэмээд байдаг. Гэтэл инфляц, үнийн өсөлтөө барьж чадахгүйгээс болоод цалин тэтгэврийн нэмэгдэл инфляцтай холбоотойгоор хүний амьдралд наалдаж өгөхгүй байна. Үнийн өсөлтийг хязгаарлахад Засгийн газар ямар бодлого барих вэ? 8 хувьд барина гэсэн энэ хэр бодитой вэ?

Сангийн сайд Б.Жавхлан:

"Бид ноднин буюу хэдхэн сарын өмнө 2023 оны төсвийг өргөн барихад бидэнд хоёр л сонголт байсан. Гадаад өрийн маш том эрсдэлтэй үе байсан. ОУВС-аас тусламж авах уу, эсвэл Монгол Улс дефолт зарлах уу ийм л сонголт дээр байлаа. Хэрвээ ОУВС руу орсон бол өнөөдөр хүүхдийн мөнгийг 91 хувь биш 60, 50 хувь руу орох эрсдэлтэй байсан. Харин бид энэ хүндрэлээс гарч чадсан. Монгол Улс дефолтод орох ямар ч эрсдэлгүй болсон. Макро эдийн  засгийн үзүүлэлтүүд сайжирлаа. Тийм учраас бид хүүхдийн мөнгө цалин, тэтгэвэр тэтгэмжийг эргэж харах боломж нөхцөл бүрдэж байна. Нарийн тоо төсөв өргөн барих үед яригдана. Одоо бол бид төсвийн хязгаараа ямар  ч байсан хүүхдийн мөнгөө өнөөдрийнхөөс илүү хэмжээнд болгохоор хязгаартаа оруулсан" гэв.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг та дэмжиж байна уу?

Нийт санал:168

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй