04 сарын 17, Лхагва

С.Бямбацогт: ИНЕГ-ын зардлаар 367 хүн гадаадад суралцсанаас 11 хүн нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна

Засгийн газар
11 сарын өмнө
С.Бямбацогт: ИНЕГ-ын зардлаар 367 хүн гадаадад суралцсанаас 11 хүн нь гэрээний үүргээ биелүүлээгүй байна

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас өмнө нь олгож ирсэн сургалтын тэтгэлгийн мэдээллийг олон нийтэд ил болгож буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "ИНЕГ-ын зардлаар 2005-2022 онд гадаадад нийт 367 хүн суралцсан байна. Тухайн хүмүүст 11 сая 376 мянган ам.доллар зарцуулсан. Энэ нь тухайн үеийнх нь ханш юм. Төгрөгөөр бодвол 28 тэрбум төгрөг.

Үүнд:

  • салбарын мэргэжлээр суралцсан 332,
  • нийтлэг мэргэжлээр суралцан 35,
  • сургалтын гэрээ цуцлагдсан 11,
  • хүний нөөцөд бүртгэлтэй байгаа 63 гэсэн суралцагчийн задаргааг хийсэн.

Салбарын сайдын зүгээс зөрчлийг арилгуулах зөвлөмж хүргүүлсэн.

Эдгээр хүн дотор ашиг сонирхлын зөрчил бий болгож, хууль журам зөрчсөн хүн байвал хариуцлага тооцно. Хууль хяналтын байгууллагууд шийдэх байх. Өнөөдөр ажиллаж буй хүмүүст хариуцлагын асуудал ярина. Сайдын хувьд ажлаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээг авна. 

Тус газарт аудитын шалгалт оруулахад илэрсэн зөрчил дутагдлын нэг нь энэ юм. Өнгөрсөн тавдугаар сард АТГ-аас ИНЕГ-аас суралцуулсан хүмүүсийн мэдээлэлд шалгалт хийхэд яамныхаас зөрөөгүй.

Сургалтын гэрээ цуцлагдсан 11 хүний сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх ёстой гэж үзэж байна. Гэрээний үүргээ зөрчөөгүй суралцаад, салбартаа сайн ажиллаж байгаа хүмүүс бий. Гэрээний үүргээ зөрчсөн хүмүүсээр төлбөрийг нь төлүүлэх ажил хийгдэж байна. ИНЕГ-ын дарга нарын тушаалаар тэтгэлгийн мэдээллийг хаалттай явуулдаг байсан. Үүнийг ил тод зохион байгуулах журмыг удахгүй баталж гаргана. Цаашид ашиг сонирхлын зөрчил бий болгож, давуу эрх эдлэхгүй болно. ИНЕГ-ын даргын тушаалаар хамаарал бүхий хүнээ тэтгэлэгт хамруулах нөхцөл байдал цаашид үүсэхгүй. 

Тэтгэлгээр суралцсан ч ажиллахгүй байгаа 63 төгсөгч бий. Ажлын байр хүрэлцээгүй байгаа учраас тэд ажиллахгүй байгаа юм гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Журам зөрчсөн байвал дарга нарт хариуцлага тооцох байх. Улстөрч нарын хамаарал бүхий хүмүүс тус тэтгэлгээр суралцаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэрээний үүрэг, журмаа биелүүлсэн бол тэд ч бас суралцаж эрхтэй. 

"Т.Лхагвасүрэн даргын үед 2.7 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэлэгт зарцуулсан"

Үе үеийн ИНЕГ-ын дарга нар тэтгэлгийн журмыг заримдаа шалгуур багатай байдлаар баталж ирсэн. Тиймээс энэхүү журмыг сайд батална. Улмаар олон нийтэд мэдээлнэ. Т.Лхагвасүрэнг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үед 2.7 тэрбум төгрөгийн зардлыг тэтгэлэгт зарцуулсан. Энэ нь тэтгэлгийн хамгийн их дүн юм. Гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсийг сургалтын төлбөрөө төлөхийг шаардана. Тиймээс энэхүү төлбөр бүрэн төлөгдөх болно.

Сургалтын тэтгэлэг асуудалтай байна гэдэг үүднээс тэтгэлэг олгохоо зогоохгүй. Хүн бүрд нээлттэй байдлаар тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Миний хамаарал бүхий хүмүүс тус тэтгэлэгт хамрагдаагүй" хэмээв.

ИНЕГ-ын орлогын тухайд "Монгол Улс дээгүүр нисэж байгаа онгоцноос хураамж авч орлого олдог. Үүнээс тодорхой хувийг өөрсдийн үйл ажиллагаанд зарцуулж, заримыг нь улсын төсөвт төвлөрүүлдэг. Тухайн байгууллага улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. Тус байгууллага оргил үедээ 200-300 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж байсан. Гэвч одоогоор орлого нь буурч, зардлаа санхүүжүүлэх төдий л хэмжээнд байна" гэв. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:241

Видео

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн