09 сарын 28, Пүрэв

Хил хамгаалах байгууллагын нийт бүрэлдэхүүний 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг

Ерөнхийлөгч
4 сарын өмнө
Хил хамгаалах байгууллагын нийт бүрэлдэхүүний 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг

Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр 450 гаруй хилчин эмэгтэй Соёлын төв өргөөнд чуулж байна. Хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна.

Чуулга уулзалтаар хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, хилийн заставыг хөгжүүлэх, хилчин эмэгтэйчүүдийн үнэт зүйл, манлайлал зэргийн талаар хэлэлцэж байна.

Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилчин эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Тэрбээр төрсөн нутаг, эцэг, эх, эзэмшсэн мэргэжлээ орхин, хань ижлээ дагаж хилд ажиллаж буй олон зуун эмэгтэйн ажил орлоготой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэдгийг хэллээ.

Цэргийн анги, байгууллагыг хүний хөгжлийн цогц орчин болгох, анги, байгууллагадаа ногоон орчин бүрдүүлэх, өрх бүр үйлдвэрлэгч байх, эрүүл, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд хилчин эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Алслагдсан анги, салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэх, хилчдийн хүүхдийн сурч, боловсрох боломжийг дээшлүүлэх, техник-технологийн дэвшил нэвтрүүлэх зэрэгт чиглэсэн арга хэмжээг Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтнууд нэн яаралтай хэрэгжүүлэхийг сануулав.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:198

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй