04 сарын 18, Пүрэв

Засгийн газрын 20 тусгай сангийн мэдээлэл нээлттэй боллоо

Засгийн газар
11 сарын өмнө
Засгийн газрын 20 тусгай сангийн мэдээлэл нээлттэй боллоо

Засгийн газрын тусгай сангуудаас өнөөдөр дөрвөн тусгай сангийн мэдээлэл, мөн дүүргийн үе үеийн Засаг дарга нарын газар олголтын мэдээллийг мэдээлэл хариуцагчаас ирсэн мэдээллийн дагуу shilen.gov.mn сайтад нээлттэй байршууллаа.

Засгийн газрын тусгай сангуудаас хуулиар нээх бололцоотой сангуудаас одоогоор Мэргэжлийн боловсрол сургалтын үйл ажиллагааг дэмжих сан, Эрүүл мэндийг дэмжих сан гэсэн хоёр сан үлдэж байна.Тус хоёр сангийн мэдээллийг нэгтгээд, ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр албан даалгаврын 1.4 дэх заалтад Засгийн газрын 25 “ТУСГАЙ САН”-гийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг холбогдох шийдвэрийн хамт Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд хүргүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүдэд үүрэг болгож, мөн тухай бүр “Шилэн индекс” гаргаж ажиллахыг ЦХХХ-ны сайд Н.Учралд үүрэг болгосон.

Энэ хүрээнд одоогийн байдлаар 20 сангийн мэдээлэл www.shilen.gov.mn -д нээлттэй боллоо. Үлдсэн сангаас 2 тусгай сан буюу “Спортыг дэмжих сан”, “Өргөн нэвтрүүлэг хөгжүүлэх сан”-гууд үйл ажиллагаа явуулаагүй байна. Мөн Зэвсэгт хүчний тухай хуулийн 181 дүгээр зүйлд 181.6 дахь хэсэгт заасны дагуу “Зэвсэгт хүчний хөгжлийн сан”-гийн мэдээлэл нь Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нууцын зэрэглэлд хамаарч байна.

ӨНӨӨДӨР НЭЭЛТТЭЙ БОЛСОН ДӨРВӨН САН:

1.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан - Тус сан нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээдүүдээс авсан татварын дараах цэвэр ашгийн гурван хувьтай тэнцэх мөнгөх хөрөнгөөр санхүүждэг. Энэ сан нь өөрийн ажлын алба байхгүй. Тус санг удирддаг бүцэц бүрэлдэхүүн байхгүй. Санг бүрдүүлэхдээ улсын төсвөөс санхүүжилт авдаггүй. Засгийн газрын 2006 оны 288 дугаар тогтоолоор Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан бүрдүүлэх, зарцуулах журмыг баталж, санд хөрөнгө оруулах, төвлөрүүлэх, зарцуулах эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд хариуцуулснаар сангийн үйл ажиллгааа анх эхэлж байсан. Ингээд 2009-2022 онд 484 хуулийн этгээдээс нийт 47 тэр бум 407 сая /47.407.970.324/ төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Үүнээс мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 225 хуулийн этгээдээс 41.5. тэрбум төгрөг, радио давтамжийн зурвас эзэмшигч 23 хуулийн этгээдээс 5.3 тэрбум төгрөг, шуудангийн үйлчилгээ үзүүлэгч 76 хуулийн этгээдээс 447 сая төгрөг, өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ үзүүлэгч 86 хуулийн этгээдээс 92 сая төгрөг, бусад төрлийн 74 үйлчилгээ эрхлэгчээс 77.2 сая төгрөгийг тус тус бүрдүүлсэн байна.

Энэ сан нь алслагдсан сум, багуудад харилцаа холбооны сүлжээг оруулах, дэд бүтцийг сайжруулах зорилготой. Өнгөрсөн хугацаанд алслагдсан нийт 1639 баг байдгаас 1226 багт харилцаа холбооны 3G, 4G сүлжээ, интернет шуудан, өргөн нэвтрүүлгийн телевиз, радиогийн үйлчилгээг хүргэсэн байна.

Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн санхүүжилтээр 2009-2022 онд хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн хүрээнд 38 тэрбум 655 сая /38.655.669.820/ төгрөгийн санхүүжилтийг 69 байгууллагад олгосон байна. Тухайлбал, ДДЭШТВ-д телевизийн олон сувгийн нэвтрүүлгийг хүлээн авч, дахин дамжуулах газрын станцын өргөтгөл хийх төсөлд 382,540,000 төгрөгийг олгожээ. Төслийн хүрээнд тоон телевизийн дамжуулах станцын 2370ш хүлээн авагч, 380 ш тавган антенн, 380 ширхэг LNB-г РТС УТҮГ хүлээлгэн өгсөн байна. Мөн САММИТ-д  дотоодын интернэтийн харилцан холболтын төв байгуулах төсөлд 1 тэрбум 74 сая /1,074,982,236/ төгрөгийн санхүүжилт олгожээ. Төслийн хүрээнд интернэтийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлсэн байна. Мөн Скайтелд орон нутагт утасгүй холбооны үйлчилгээ хүргэх төсөлд тус сангаас 374 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.

2.

Эрүүл мэндийн даатгалын сан - Тус сангийн хувьд 2018 оноос өмнөх мэдээлэл нь Нийгмийн даатгалын сангийн бүрэлдэхүүн хэсэг байсан. 2018-2022 оны хооронд тус сангийн оррлогын бүрдүүлэлт болон зарцууллалтыг Эрүүл мэндийн байгууллага тус бүрээр гарган ил тод байршууллаа. Тус сан нь 2022 оны жилийн эцсийн байдлаар 3092 эрүүл мэндийн байгууллагад 1.7 их наяд /1.769.411.914.454/ төгрөгийн санхүүжилт олгосон.

Санхүүжилт олгосон ЭМДЕГ-тай гэрээ байгуулсан 3092 эрүүл мэндийн байгууллага нь нь хэдэн онд, хэчнээн төгрөгийн санхүүжилт авсан нь байршлаа. Үүнд улсын болон хувийн эмнэлгүүд, эмийн сан гэх мэт. Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгө 2018 -2022 оны хооронд 11 банканд байршсан. Үнийн дүнг нь авч үзвэл 23.09 хувь нь төрийн санд, 14.89 хувь нь Төрийн банканд, 14.51 хувь нь Хаан банк, 11.9 хувь нь ХХБ зэрэг бусад банканд байршуулсан байна. Тус онуудын нийт дүнгээр Эрүүл мэндийн даатгалд хамтагдалтаар нь авч үзвэл 68.42 хувийн шимтгэлийг улсын төсвөөс хариуцах иргэд буюу 0-18 насны хүүхэд, тэтгэвэр авдаг иргэд, хүүхдээ харж байгаа эцэг, эхчүүд болон бусад гэсэн төрөлд хамаарагдаж байна. 23,8 хувь нь ажил олгогчоос хариуцан төлөх иргэд, 7.79 хувь шимтгэлийг өөрөө хариуцан төлдөг иргэд байна.

3.

Ирээдүйн өв сан - Ирээдүйн өв сангийн хууль 2016 онд батлагдсан. Тус санд 2017 оноос эхлэн хуульд заасан нэр төрлийн орлогыг төвлөрүүлж эхэлсэн. Энэ сан нь дараах эх үүсвэрүүдээс бүрддэг.

-Ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд болон төрийн өмчит үйлдвэрийн газрын төрийн өмчид ноогдох хувьцааны ногдол ашиг,

-Ашигт малтмалын хуульд заасан 4.1.27

-Сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогоос Ирээдүйн өв сангийн хуулийн 9.6-д заасан 2030 оноос эхлэн сангийн хөрөнгө оруулалтын цэвэр орлогын 10 хувийг улсын төсөвт шилжүүлнэ гэж заасны дагуу цаашдаа санд үлдэх хэсгүүд хамаарна.

-Монгол Улсын хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах, шинээр батлах замаар татвар бий болгох, татварын хувь хэмжээг өөрчилсөн тохиолдолд Ашигтмалтмалын 4.1.7-той авч үздэг.

Ингээд тус сангийн орлого 2022 оны жилийн эцсийн байдлаар хуримтлал нь 2.6 их наяд төгрөг байна. 2022 онд тус сан нь 1.4 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөн хуримтлалд зарцуулсан байна.

Мөн Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 58 дугаар тушаалын дагуу Хүний хөгжил сангаас шилжин ирсэн тодорхой өглөгийг бүртгэж, Ирээдүйн өв санд төвлөрсөн хөрөнгөөс төлж эхэлсэн бөгөөд 2019 онд бүрэн барагдуулсан. Ирээдүйн өв сангаас тухайн жилийн төсвийн тухай хуульд тусгасны дагуу төсвийна алдагдлыг нөхөх зорилгоор 2017-2019, 2022 онуудад улсын төсөвт шилжүүлэн хийгдсэн.

4.

Төсвийн тогтворжуулалтын сан - Тус сан нь нэгдсэн төсвийн дунд болон урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэдэг.
Төсвийн тогтворжуулалтын сан нь 3,2 их наяд /3.284.469.378.946/ төгрөгийн орлого бүрдүүлсэнээс 2.6 их наяд /2.631.540.194.913/ төгрөгийн зарцуулалт хийжээ. 2022 оны жилийн эцсийн байдлаар тус сангийн хуримтлал 663.2 тэрбум /663.275.855.558/ төгрөгийн үлдэгдэлтэй байна. Тус сангаас тухайн жилийн төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар 2014, 2017, 2019, 2020, 2021, 2022 онуудад улсын төсөвт шилжүүлэг хийж, төсвийг тогтворжуулсан байна. Бусад орнуудад ч төсвийг тогтворжуулах сан байдаг.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ