05 сарын 05, Ням

Хөгжлийн банк 18 үл хөдлөх хөрөнгийг нээлттэйгээр борлуулна

Бусад
11 сарын өмнө
Хөгжлийн банк 18 үл хөдлөх хөрөнгийг нээлттэйгээр борлуулна

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтөд хураан авсан үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд нээлттэй зарж, борлуулах болсноо өчигдөр мэдээллээ. Энэ сарын 3-14-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг байршил дээр нь худалдан авагчдад танилцуулах ажлыг зохион байгуулж буй.

Өнгөрсөн оноос тус банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимжиж эхэлсэн. Энэ хүрээнд нийт 1.3 их наяд төгрөгийн зээл эргэн төлөгджээ. Хэдийгээр эргэн төлөлт сайн байгаа ч хураан авсан эд хөрөнгийг бэлэн мөнгөөр борлуулах ажлыг түргэвчлэх зайлшгүй шаардлага тулгарсныг Хөгжлийн банкны Захиргаа удирдлагын газрын захирал С.Мөрөн хэллээ. Тиймээс тус банкнаас чанаргүй, эрсдэлтэй болсон зээлдэгчдээс хураан авсан үл хөдлөх хөрөнгийг нь худалдан борлуулах ажлыг нээлттэйгээр хийхээр төлөвлөсөн байна.

Нийтэд худалдаалах үл хөдлөх хөрөнгө тус банкны өмчлөлд бүрэн шилжсэн байгаа бөгөөд эхний ээлжинд бүрэн ашиглалтад орсон болон одоогоор бүтээн байгуулалтын ажил нь үргэлжилж буй үл хөдлөх хөрөнгүүд багтжээ. Түүнээс гадна худалдан борлуулах үл хөдлөх хөрөнгийн суурь үнэлгээг тогтоохдоо зээлийн эргэн төлөлтийн дүн болоод зарагдах хүртэлх хугацаанд гарах зардлыг шингээж өгсөн тухайгаа С.Мөрөн захирал ярилаа. Үүний тулд цахим хуудастаа нээлттэйгээр байршуулсан худалдан борлуулах эд хөрөнгөд энэ сарын 15-20-ны 14:00 цаг хүртэл сонирхогч талуудаас худалдаж авах санал хүлээж авахаар болжээ. Үүний дараагаар цахимд ирүүлсэн саналуудыг нэгтгэн шаардлага хангасан худалдан авагчтай холбогдож, гэрээ байгуулах юм байна. Ингэхдээ цахим тэмдэглэгдсэн эрэмбээр хуваарилалтыг хийх аж.

Мөн эхний ээлжинд 6.1 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 18 үл хөдлөх хөрөнгийг олон нийтэд борлуулах юм. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагч тал бэлэн мөнгөөр авахаас гадна арилжааны банкны зээлээр авч болох юм байна.

Хөрөнгийн тодорхойлолт, хаяг байршил

м.кв үнэ

Худалдах үнэ /₮/*

1

Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн ам 19/09 тоот хаягт байршилтай, 437.2 м.кв талбай бүхий 3 давхар амины орон сууц (80 хувийн гүйцэтгэлтэй), 2 авто зогсоолын хамт

1,984,550

867,645,150

2

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59б байр 3 давхар 59-б-2 тоот хаягт байрлалтай 405.23 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө

1,467,174

594,542,919

3

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59а байр 3 давхар 4 тоот хаягт байрлалтай 30 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө

1,483,740

44,512,209

4

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, 59а байр 3 давхар 8 тоот хаягт байрлалтай 36 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай (98 хувийн гүйцэтгэлтэй) үл хөдлөх эд хөрөнгө

1,480,759

53,307,306

5

Сүхбаатар дүүргийн 6-р хороо, Бага тойруу 48-р байр 1401,1402 тоот хаягт байршилтай 525 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,279,563

1,196,770,700

6

Баянзүрх дүүргийн 1-р хороо, Их тойруу 93, Барилга Мега Стор худалдааны төв, В1 давхар

1,606,621

1,437,958,095

7

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 3 тоот хаягт байршилтай 68.37 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,731

151,216,064

8

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 6 тоот хаягт байршилтай 68.64 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,179,597

149,607,523

9

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 7 тоот хаягт байршилтай 67.90 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,788

150,180,428

10

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 10 тоот хаягт байршилтай 67.78 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,803

149,916,010

11

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 11 тоот хаягт байршилтай 67.24 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,870

148,726,130

12

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 14 тоот хаягт байршилтай 67.79 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,802

149,938,045

13

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 15 тоот хаягт байршилтай 67.57 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,829

149,453,279

14

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 17 тоот хаягт байршилтай 67.66 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,818

149,651,593

15

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 23 тоот хаягт байршилтай 67.90 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,788

150,180,428

16

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 26 тоот хаягт байршилтай 68.21 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,751

150,863,507

17

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 27 тоот хаягт байршилтай 67.66 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,818

149,651,593

18

Хан-Уул дүүргийн, 10-р хороо, Буянт Ухаа, Архивчдын гудамж, 447 байр 30 тоот хаягт байршилтай 67.72 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө

2,211,810

149,783,801

*Худалдан борлуулах үнийг 3 сар тутам шинэчлэн тогтооно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ