09 сарын 28, Пүрэв

Газраа хоёр жил ашиглаагүй иргэдийн газар эзэмших эрхийг цуцалжээ

Засгийн газар
24 өдрийн өмнө
Газраа хоёр жил ашиглаагүй иргэдийн газар эзэмших эрхийг цуцалжээ

БОАЖ-ын яамнаас өнөөдөр /2023.09.04/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тус яамны Тусгай хамгаалалттай газар, нутгийн бодлого зохицуулалтын газрын дарга Н.Баатарцогт:

“Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хууль, Газрын тухай хуулийн 39, 40 дүгээр заалтыг үндэслээд газраа хоёр жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд нь төлөөгүй, газар ашиглах гэрээний нөхцөл болзлыг зөрчсөн, ойн болон усан сан бүхий газар инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүсэд орсон, тэмдэгтийн хураамж төлөөгүй иргэн, хуулийн этгээдүүдийн газар эзэмших эрхийг цуцлах хүчингүй болгох ажлыг хийж байна. Эхлээд тухайн хамгаалалтын захиргаанаас нь газар дээр хяналт шалгалт хийгээд, сонсох ажиллагаа хийсний үр дүнд үндэслэж, БОАЖЯ-нд санал ирүүлдэг. Тухайн саналыг үндэслээд хуралдаж, шийдсэний үндсэнд шийдвэр гаргаж байна. Сүүлийн үед усан сан бүхий газартай холбоотой асуудал бий. Өмнө нь олгогдсон газар ашиглах эрх дээр нь усан сан бүхий газар давхцалтай хэсгийн эрхийг нь цуцлах, хүчингүй болгож яваа. Засгийн газар болон БОАЖ-ын сайдын бодлого үүнд чиглэж ажиллаж байгаа. Аж ахуйн нэгж, байгууллагуудын хувьд усан сан, ойн сан бүхий газар давхцалтай газрыг цуцлах асуудалд нээлттэй хандаж, хамтран ажиллаж байгаа. Энэ он гарснаас хойш Богдхан уулын дархан цаазат газар, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газар болон Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалтын газар нийт 90 иргэн, хуулийн этгээдийн ашиглаж байсан газрыг цуцлах, хүчингүй болгох ажлыг хийсэн. Мөн иргэд хуулийн этгээдүүдийн хувьд гомдол санал гаргахад нээлттэй. Цаашид хууль хэрэгжүүлэх ажлыг шат дараатайгаар, тогтмол хийнэ" гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:198

Видео

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй