11 сарын 28, Мягмар

АН: Д.Мөнх-Эрдэнэд сахилгын шийтгэл ногдуулж, эрхийг нь зөрчиж байна

Нам
1 сарын өмнө
АН: Д.Мөнх-Эрдэнэд сахилгын шийтгэл ногдуулж, эрхийг нь зөрчиж байна

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлуудын талаар санал дүгнэлт гаргажээ. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл коронавируст цар тахлын төсвийн асуудлаар нийтийн сонсгол хийхийг шаардана гэдгээ мэдээлэв. Тэрбээр "Коронавируст цар тахлын ерөнхий хяналтын сонсголыг үр дүнгүй хийгээд өнгөрөх сонирхол эрх мэдэлтнүүдэд байна. Би зах зухаас нь дурдахад л 60 гаруй тэрбум төгрөгөөр хамгаалалтын хэрэгсэл авсан. 10 тэрбум төгрөгөөр цус сэлбэх бүтээгдэхүүн худалдаж авсан. Гэхдээ үүнийг нэгийг ч хэрэглээгүй. Хугацаа нь дуусчихсан агуулахад хэвтэж байгаа юм байна. Энэ мэт алдаа дутагдал, эрх ашгийн асуудлыг бид шинжээчгүйгээр шууд зарлаж, аж ахуйн нэгжүүдийг нэрлэх нь зохисгүй. Тиймээс л бид мэргэжлийн шинжээчийг Байнгын хорооноос томилж өгөхийг хүссэн. Гэвч Эдийн засгийн байнгын хороо шинжээч томилж өгөхгүй байна. Санаатайгаар шинжээч томилохгүй байна. Бид үргэлжлүүлэн ковидын төсвийн асуудлаар нийтийн сонсгол хийхийг шаардана" гэсэн юм. 

Түүнчлэн цагдан хоригдож байгаа Д.Мөнх-Эрдэнийн эрхийг зөрчсөн асуудал үүссэн тухай мэдээлэв. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Д.Мөнх-Эрдэнэ хорих ангид уулзалтын үеэр ар гэрийнхнийхээ яриаг бичихгүй байх хүсэлт гаргасан. Харин зохисгүй хүсэлт гаргасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулжээ. Харин сахилгын шийтгэл ногдуулсан учраас хоригдлын эрх зүйн байдлыг дордуулж байна" гэсэн юм. Улмаар уг асуудлаар хүний эрхийн холбогдох байгууллагуудад хандах аж.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Сурагчийн дүрэмт хувцсыг хүүхдийн биед саад учруулахгүй, биед эвтэйхэн поло подволк, цамцаар солих санаачилгыг та дэмжих үү?

Нийт санал:204

Видео

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно