07 сарын 27, Бямба

Д.Амарбаясгалан: Малчин зээлийн хүүгийнхээ зургаан хувийг өөрөө, үлдсэнийг нь Засгийн газар төлнө

Засгийн газар
5 сарын өмнө
Д.Амарбаясгалан: Малчин зээлийн хүүгийнхээ зургаан хувийг өөрөө, үлдсэнийг нь Засгийн газар төлнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хаваржилт хүндэрсэнтэй холбоотой багц асуудлуудыг хэлэлцжээ. Ямар асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Өнөөдрийн байдлаар хорогдсон малын тоо 2.2 саяд хүрсэн. Гурав, дөрөвдүгээр сарын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж энэ тоо хэд хүрэхийг хэлж мэдэхгүй. УОК эрсдэлийн үнэлгээг урьдчилан хийж байна. 2009-2010 оны зуднаар 10.5 сая мал хорогдсон гэсэн мэдээлэл бий. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэд хэдэн шийдвэр гаргалаа.

Хүндэрсэн аймаг сумдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэг шийдвэр гаргалаа. Улсын болон аймаг орон нутгийн төсвийн давсан орлгоос зохицууллат хийх замаар санхүүжилж шийдвэрлэнэ. Тарилан эрхлэлтийг дэмжих санд хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийг будааг малчдад дэмжлэг болгон олгоно. 14 аймгийн 111 сумын малчдад олгох юм. Төмөр зудын байдалтай байгаа сум болгонд 150 тонн, цагаан зудтай байгаа сумдад 75 тонн тэжээлийн будааг хүргэнэ. Нэг малчин айлд дунджаар 250 кг тэжээлийн будаа олгохоор байгаа.

Малчдад хоол тэжээлийн дэмжлэг олгохоор боллоо. Үүнд зориулж улсын нөөцөөс таван тэрбум төгрөг зарцуулна. 117 мянган малчин айлын өрх тус бүрд 10 кг гурил, таван кг цагаан будаа хүргэнэ. 

Малчдын зээлийн эргэн төлөлтийг нэг жилээр, зээлийн хүүгийн төлөлтийг мөн нэг жилээр хойшлуулж байна. Хүүгийн хуримтлал үүсэж байгаатай холбогдуулан хүүгийн зургаан хувийг малчин өөрөө үлдсэн хувийг нь Засгийн газраас төлнө. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж шийдвэр гаргуулна. Малчдын нийт зээлийн хүүгийн хуримтлал 280 тэрбум төгрөг болох тооцоо гарсан.   

Малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгож малжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгалаа.  

Гурилын үнийн өсөлт малчдад хүндрэл үүсгэж байна. 50 кг-ын шуудай гурил 120-130 мянган төгрөгөөр худалдаалагдаж байгаа нь малчдын амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Тиймээс гурил, малын тэжээлийн импортын татварыг тэглэнэ. Импортын гурил оруулж ирснээр үнэ буурна гэж үзэж байгаа. Татвараас чөлөөлөх хугацаа, импортоор оруулж ирэх хэмжээнд ямар нэгэн хязгаар байхгүй. Гурилын үнэ буурсан тохиолдолд энэ шийдвэрийг цуцална.

Зуд болж байгаа аймгийн Засаг дарга нарт сурагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулах эрхийг олгож байна. БСШУ-ы сайдтай зөвшилцөөд шийдвэрээ гаргаж болно.

Авто машины хангалт маш ихээр яригдаж байгаа учраас улсын нөөцөөс 15 тэрбум төгрөг гаргаж гурван төрлийн 105 автомашиныг дотоодын зах зээлээс яаралтай худалдан авч сумдад хүргэхээр боллоо" гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:250

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ