04 сарын 27, Бямба

Б.Пүрэвдорж: Цэцийн гишүүд дураараа загнах нь хэрээс хэтэрч хуурамч шатахууны хуулийг хүртэл хүчингүй болгосон

Нам
1 сарын өмнө
Б.Пүрэвдорж: Цэцийн гишүүд дураараа загнах нь хэрээс хэтэрч хуурамч шатахууны хуулийг хүртэл хүчингүй болгосон

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.

-Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдээр танай бүлэг завсарлага авсан. Хуулийн төслүүдийг дэмжихгүй гэдгээ ч илэрхийлж байсан?

-Монгол Улсын Цэцийн гишүүнээр хуулийн болон улс төрийн өндөр мэргэшил бүхий иргэнийг томилно гэсэн заалттай. Гэтэл оруулж ирсэн хуулийн төсөлд өндөр мэргэшлийг үл харгалзан томилохоор байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн мэргэжилтэй байж болон, бакалавр төгссөн хүмүүс л Цэцийн гишүүнээр томилогдох боломжийг нээж өгсөн хуулийн төсөл оруулж ирсэн. Гэтэл бид Цэцийн гишүүддээ аль болох өндөр шалгуур тавих шаардлагатай байгаа.

Мөн Цэц хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах эрхтэй байх заалтыг оруулж ирсэн. Хувь хүний эрхийг хамгаалах тухай өндөр мэргэжилтэй, туршлагатай байж шийдвэр гаргадаг байх ёстой. Гурван шатны шүүхэд иргэний болон захиргааны хэргээр мэргэшсэн шүүгч нар сайн шийдвэр гаргачихсан байхад шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй хүн Цэцэд гомдол гаргаад Цэцийн хангалттай, мэдлэг, туршлагагүй хүн шийдвэр гаргачихвал Цэцийн шийдвэр эцсийнх байдаг. Тиймээс энэ тохиолдолд шүүх эрх мэдлийн хүрээнд асуудал гарна гэж үзэж байгаа. Гол асуудал нь шүүх захиргааны, эрүүгийн, иргэний гээд мэргэшээд хариуцлагатай шийдвэр гаргадаг. Шүүгч нар сертификаттай. Хэрвээ хувь хүний эсрэг шийдвэр гаргалаа гэхэд Сахилгын, хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хариуцлага тооцох системтэй. Гэтэл Үндсэн хуулийн Цэцэд хэн ч хариуцлага тооцох боломж байхгүй. Тиймээс Цэцэд өндөр мэргэшсэн хүнийг томилох ёстой.  

-Хэрвээ Цэц иргэний хэргийг хэлэлцээд эхэлбэл иргэний хэргээр мэргэшсэн хүмүүсийг томилох шаардлага үүсэх үү?

-Өндөр мэргэшсэн хүн тэнд томилогдохгүй шүү дээ. Өнөөдөр нэг нам хэт олонх байгаа тохиолдолд ямар ч боломжгүй. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар ч нэг намаас байна. Энэ тохиолдолд хуулийн өндөр мэргэшилгүй дөнгөж хуулийн сургууль төгссөн, бакалаврын зэрэгтэй хүн ногоон гэрлээр яваад Цэцийн гишүүн болно. Гэтэл Ц.Мөнх-Оргил гишүүний УИХ мэргэшлийг нь тодорхойлж шийдвэр гаргана гээд байгаа. Нэг нам хэт олонх болсон тохиолд энэ шалгуур ерөөсөө явахгүй.

-Хэрвээ Цэцийн гишүүнийг УИХ-аас нэр дэвшүүлэхээр бол парламентад суудалтай улс төрийн намууд хамтарсан ажлын хэсэг гаргаад. Ажлын хэсгийн гуравны хоёрын саналаар томилно гэсэн заалт оруулсан байсан. Энэ ч хэрэгжих боломжгүй юм биш үү?

-Энэ бас дахиад л амьдрал дээр хэрэгжихгүй. Нэг нам хэт олонх болсон тохиолдолд хүч түрээд л шийдээд явна.

-Шинэ хуулиар Цэцийн гишүүдэд хариуцлага тооцох зүйл заалт хангалттай оруулж чадсан уу. Хамгийн эрх дархтай газар Цэц болчихлоо. Одоогийн хуулиар ч хариуцлага тооцох ямар ч боломжгүй юм билээ?

-Цэцийн гишүүд сүүлийн үед дураараа загнах нь хэрээс хэтэрсэн. Тэнд хуурамч шатахууны эсрэг миний хуулийг хүчингүй болж байх жишээтэй. Тэнд янз бүрийн байдлаар бизнесийн болон улс төрийн сонирхол шууд ордог болсон. дээр байгаа Хүмүүсийнхээ заавраар шийдвэр гаргадаг болсон. Тиймээс Цэцийн гишүүдэд хариуцлага тооцох, ард түмнийхээ эсрэг шийдвэр гаргасан тохиолдолд огцруулах, эгүүлэн татах боломжийг хуулиар гаргаж өгөх хэрэгтэй байна.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ