04 сарын 30, Мягмар

Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах сонсгол үргэлжилж байна

УИХ
15 өдрийн өмнө
Эмийн үнийн өсөлтийг хянан шалгах сонсгол үргэлжилж байна

УИХ-ын  Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий  Түр хорооноос нотлох баримтыг шинжлэх судлах сонсголыг энэ сарын 15-17-ны өдөр зохион байгуулж байна.

УИХ-ын  гишүүн Ж.Чинбүрэнгээр ахлуулсан Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий  Түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, Ц.Туваан,  нар багтжээ.

Тус Түр хороо эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг шинжлэн судалж,  давхардсан тоогоор  нийт 1164 төрийн байгууллага, албан тушаалтнаас 6183 нотлох баримтын хүрээнд 153 мянга 200 хуудас бүхий цаасан нотлох баримт, 19 мянга орчим квт/ цахим бүхий 84692 нотлох баримтыг гаргуулан авсан байна. Энэ хүрээнд эм, үнэ, чанарын асуудлаар төрийн худалдан авалт, эм зүйн салбарт шийдвэр гаргах түвшинд албан тушаалтны харилцан хамаарал, зайлшгүй шаардлагатай болон хөнгөлөлттэй эмийн жагсаалт, эмийн үнэ болон чанарын асуудлаар нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж, дүн шинжилгээ хийлгэжээ.

Нотлох баримт цуглуулах хүрээнд 150 орчим хүнтэй уулзаж, ярилцлага хийсэн. Говь-Алтай аймгийн эмийн сан, Эм ханган нийлүүлэх байгууллага, эмнэлгийн байгууллагын эм, эм хадгалж буй агуулахын нөхцөл байдал, Дорноговь аймгийн Замын-Үүдийн болон Сэлэнгэ аймгийн Гаалийн газар, Алтанбулаг боомтын үйл ажиллагаа, эм, хэрэгслийн талаар хилийн болон гаалийн хяналтын ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна.

Хянан шалгах Түр хороо 2024 оны нэгдүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн emiinsonsgol.mn, D-parliament.mn, [email protected]  болон утсаар иргэдээс эмийн үнэ, чанартай холбоотой мэдээллийг хүлээн авсан байна. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ