04 сарын 30, Мягмар

Зарим компани даатгалаар хөнгөлөх эмийн дундаж үнийг өндөр тогтоосон нь нотлогдлоо

УИХ
14 өдрийн өмнө
Зарим компани даатгалаар хөнгөлөх эмийн дундаж үнийг өндөр тогтоосон нь нотлогдлоо
Сонсголын эхний өдрийг дүгнэн УИХ-ын гишүүн, сонсгол даргалагч Ж.Чинбүрэн мэдээлэл хийв. Тэрбээр:

-Иргэдийн зүгээс ноцтой асуудлуудыг хэлсэн. Тухайлбал, унаж, татдаг хүмүүсийн хэрэглэх эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулсан ч энэ нь Монгол Улсын эмийн бүртгэлд байдаггүй гэсэн. Хавдрыг даван туулагчдын нэгдсэн ТББ-аас 2021 оноос хэрэгжиж эхэлсэн сайн ажлаа болиулсан гэх асуудлыг ярьж байлаа.

Элэгний D, B вирустэй иргэд чанартай, сайн эм хэрэглэмээр байна. Төсөв нь батлагдчихаад байхад яагаад санаачилгатай ажиллахгүй байна вэ гэдэг гомдол мэдүүллээ. Стандарт хуучирсан тул шинэ эм оруулж ирэхэд анхаарч ажиллахыг шаардсан. Сахарын өвчтэй хүмүүс 7 хоногт нэгийг хэрэглэдэг шинээр гарсан эмийг оруулж ирэх, сахараа хянах тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг ярьж байлаа.

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтын талаар хянагч, шалгагч нар дүгнэлтээ танилцуулсан. Энэ жагсаалтад орсон эмийг даатгалаар хөнгөлж иргэдэд олгодог. Гэтэл жагсаалтыг баталдаг Хүний эмийн зөвлөлийн 8-9 дүгээр хурлын тэмдэглэл архив, Эрүүл мэндийн яаманд байхгүй, улмаар судлах боломжгүй байсныг шинжээч танилцууллаа. Тэгэхээр ямар эмийг хэн санал болгож хэрхэн оруулсан, хамаарал, нэгдмэл сонирхол байсан уу гэдгийг судлах боломжгүй болсныг хэлсэн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад уналт, таталтын эсрэг үйлчилгээгүй хоёр эм оруулсан тухай хянан, шалгагч дүгнэлт танилцууллаа.

Мөн эмийн үнийн дээд хязгаарыг тогтоох үйл ажиллагаа шударга биш байна гэдэг асуудлыг хөндөж ярилцсан. Тухайлбал үйлдвэрлэгчийн нэрээр 10-аас дээшгүй эм бүртгэж, үүний дундаж үнээр даатгалын хөнгөлөлтийг тооцож олгодог. Тэгвэл зарим компани 7-8 үйлдвэрлэгчийн эмийг өөрсдөө бүртгүүлж, өндөр үнэ тавьдаг. Ингээд дундаж үнэ өндөр гардаг. Улмаар өмнө нь боломжийн үнэтэй байсан эм одоо өндөр үнэтэй болчихлоо гэдэг асуудлыг иргэд хэлж байсан. Энэ нь баримтаар нотлогдлоо.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ