04 сарын 30, Мягмар

Сонгуулийн автомат систем, техник хэрэгслийг шалгах тагнуулын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагджээ

Сонгууль
13 өдрийн өмнө
Сонгуулийн автомат систем, техник хэрэгслийг шалгах тагнуулын төлөөлөл багтсан ажлын хэсэг байгуулагджээ

Сонгуулийн ерөнхий хороо хоёр өдөр хуралдаж, аймаг, нийслэлийн сонгуулийн хороо, Төв комиссыг байгуулжээ.

Тодруулбал УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь ИТХ-аас ирүүлсэн саналыг харгалзан дарга, нарийн бичгийн дарга болон долоон гишүүний бүрэлдэхүүнтэй байна.

Харин гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий Төв комиссыг Гадаад Харилцааны Яамны саналыг харгалзан 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

Төв комиссын даргаар ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал Д.Амарсайхан, Нарийн бичгийн даргаар тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын зөвлөх Ш.Цэнд-Аюуш, бүрэлдэхүүнд нь Сонгуулийн Ерөнхий Хороо, Гадаад Харилцааны Яам, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын холбогдох албан тушаалтнууд ажиллах юм байна.

Сонгогчдын сонгох эрхийг хангах, санал авах, тоолох үйл ажиллагааг иргэдэд хүндрэл үүсгэхгүйгээр зохион байгуулах шаардлагыг харгалзан сонгуулийн хэсэг нэгтгэх, шинээр байгуулах хүсэлтийг хэлэлцэж, хүсэлт гаргасан сум, дүүргийн ИТХ-д зөвшөөрөл олгожээ.

Түүнчлэн сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалтыг хариуцаж аймаг, нийслэл, дүүргийн сонгуулийн хорооны дэргэд ажиллах мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг баталсан байна.

Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Мэдээллийн Технологийн Төв, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Тагнуулын Ерөнхий Газрын төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.

УИХ-ын 126 гишүүнийг сонгох сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар явагдахаар товлогдсон билээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ