05 сарын 01, Лхагва

Л.Энх-Амгалан: Сайд нар нь шинжлэх ухааны хүрээлэнгүүдээ булаацалддаг улс манайхаас өөр байхгүй

Засгийн газар
13 өдрийн өмнө
Л.Энх-Амгалан: Сайд нар нь шинжлэх ухааны хүрээлэнгүүдээ булаацалддаг улс манайхаас өөр байхгүй

Засгийн газрын хуралдаанаар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ талаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрээр “Цаашдаа Монгол Улс шинжлэх ухаан, инноваци дээр төвлөрч хөгжих боломжтой. Үе үеийн Засгийн газар Үндсэн хуулиа зөрчиж байсан. Тухайлбал, Засгийн газар нь шинжлэх ухаан технологийн нэгдсэн бодлогоо УИХ-аар батлуулсны дараа санхүүгээ батлуулах ёстой ч бүх Засгийн газар энэ үүргээ биелүүлээгүйгээс шинжлэх ухаан, технологийн салбарт хөгжил дэвшил гараагүй.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 170 гаруй тэрбум төгрөгөөр 4500 судалгааг санхүүжүүлсэн ч энэ нь инноваци болж эдийн засгийн эргэлтэд орсон эсэх нь эргэлзээтэй. Түүнчлэн 1994 онд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр ШУ-ы аюулгүй байдал гэсэн бүлгийг хассан байна. Мөн өнөөг хүртэл шинжлэх ухааны салбарыг зөвхөн БШУЯ-ны түвшинд хардаг ч энэ нь дэлхий нийтэд салбар дундын системээр хөгжүүлсэн туршлага үр дүнтэй байна. Тиймээс төрийн оролцоо, яамдын хамтын ажиллагаануудыг тодорхой болгох ёстой. Засгийн газар байгуулагдах бүрд салбарын сайд нар нь шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг өрөвдөлтэй улс байхгүй.

Монгол шиг Засгийн газар байгуулагдах бүрт салбарын сайд нар нь шинжлэх ухааны хүрээлэнгээ булаацалддаг ийм өрөвдөлтэй улс байхгүй. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нь Хөдөө аж ахуйн хүрээлэнгээ яамны дэргэд байх ёстой гэж ярьдаг. Энэ нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна.

Түүнчлэн эрдэмтдийн судалгаа шинжилгээг санхүүжүүлэх хэрэгтэй юм. Одоогоор улсын төсвөөр болон Шинжлэх технологийн сангаас санхүүждэг. Тус сангаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд 170 гаруй тэрбум төгрөгөөр 4 мянга 500 судалгааг санхүүжүүлсэн ч энэ нь инноваци болж эдийн засгийн эргэлтэд орсон эсэх нь эргэлзээтэй. Суурь судалгаа хөгжүүлэлт, инновацийн хөгжүүлэлт, бизнесийн хөгжүүлэлтийн патент байдаг ч манайд зөвхөн суурь судалгааг санхүүжүүлдэг. Тиймээс цаашдаа шинэ хуулийн зохицуулалт нь бүх шатыг хамарсан санхүүжилтийн тогтолцоонд шилжинэ. Мөн хүний нөөцийн асуудлыг тусгасан буюу оюунлаг залуусаа дэмжих, дундын лаборатори байгуулахад чиглэнэ. Мөн цалинтай докторын зэрэгт суралцах болно. Шинжлэх ухааны байгууллага, сургууль, аж үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг нэмэх гэхчлэн бүтцийн болон тогтолцооны хувьд шинэчлэлт оруулна” гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ