05 сарын 02, Пүрэв

С.Амарсайхан: Галт өртсөн 207-р байрыг цаашид ашиглах боломжгүй, нураана

Засгийн газар
13 өдрийн өмнө
С.Амарсайхан: Галт өртсөн 207-р байрыг цаашид ашиглах боломжгүй, нураана

Шадар сайд С.Амарсайхан "Гамшгийн эрсдлийн хуулийн төслийг Засгийн газарт өргөн барьж, УИХ-аар хэлэлцэхээр ажиллаж байна. Гамшгийн гаралт, хувь, болзошгүй ахуйн болон бусад осол гэмтлийн тоо нэмэгдэж байна. Хохирол барагдуулах ажил эзэнгүйдэж байна. Иймээс даатгалын тогтолцоог нэмэгдүүлж, шинэ тогтолцоо нэвтрүүлэх шаардлага гарсан. Даатгалгүйгээс үүдэн хохирол барагдуулах боломжгүй, төр бүгдийг нь хариуцахад асуудал үүсээд байна. Тиймээс Гамшгийн эрсдлийн тухай хуулийг танилцуулахаар шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, газны дэлбэрэлтийн дүгнэлттэй танилцлаа. 26-р хороонд байрлах 207-р байрыг цаашид ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан. Нийслэлийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэхээр эцэслэж байна. Хохирлыг барагдуулах, шинээр барих, осолд өртсөн айлуудын түрээсийн төлбөрийг төлөх, буруутай этгээдээс нэхэмжлэх зэргийг нийслэлийн удирдлагад шилжилж байна. 5 тэрбумыг Засгийн газар энэ асуудалд төсөвлөсөн. 2.1 тэрбум төгрөгийг зарцуулсан. 2.9 тэрбумыг нийслэлийн мэдэлд шилжүүлж байна.

Гуравдугаарт, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдуудтай хамтран ажиллах даалгаврыг өгсөн. 

Дөрөвдүгээрт, хаваржилтын нөхцөл байдлаас үүдэн хорогдсон 6.8 сая малын сэг зэмийг устгах ажил 17 хувьтай явна. Үүнийг тавдугаар сарын 1-ний дотор ариутгал, устгалын ажлыг дуусгахын тулд ажлын хэсэг гарч, аймгууд руу томилж байна. Мөн зэвсэгт хүчний алба хаагчдыг энэ ажилд дайчилж байна.

Хамгийн сүүлд зудын эрсдлийн тайланг сонслоо. Нийт мал сүргийн 14.9 сая буюу 23.9 хувь нь хорогдох тооцоолол байсан ч 6.8 сая буюу 1.5 дахин бага хорогдлоо. Өнгөрсөн долдугаар сараас анхааруулга өгч байсны үр дүнд хорогдлын тоо эерэг гарлаа. Гэхдээ тайвшрах зүйл биш. Нийгмийн сөрөг үр дагавруудыг бууруулах, нөхөн сэргээх арга хэмжээнүүдийг авна. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн тогтолцоо, системийг шинэчлэлтийг хийх, малчдын уялдаа холбоог хангах, шаардлагатай төсөв санхүүг батлах, зээл олгох, малчдад санхүүгийн дарамтгүй байлгах боломж нөхцлийг УИХ-аар хэлэлцэж байна. Банкны зээлийг нэг жилээр хойшлуулах, хүүгийн хөнгөлөлтэй үзүүлэх зэргийн үр дүнг тооцож, зохих арга хэмжээг авч байна" гэлээ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ