04 сарын 24, Лхагва

Ажлын байрыг дэмжих зээл, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ, репо санхүүжилтийн хэмжээг НЭМЭГДҮҮЛЭХ арга хэмжээний санал ДЭМЖИГДЭВ

Бусад
3 жилийн өмнө
Ажлын байрыг дэмжих зээл, ИПОТЕКИЙН ЗЭЭЛ, репо санхүүжилтийн хэмжээг НЭМЭГДҮҮЛЭХ арга хэмжээний санал ДЭМЖИГДЭВ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн 2021 оны 1 дүгээр улирлын ээлжит хурал боллоо

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2021 оны 1 дүгээр улирлын ээлжит хурлыг 2 дугаар сарын 1-ний өдрөөс 16-ны өдрийн хооронд хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.

Эхний өдрийн хурлаар Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлэхээр санаачилсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө”-ний хүрээнд Монгол улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн саналыг боловсруулж, танилцуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпораци болон Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөл орж ажиллав.

СТБЗ-ийн 2 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар эдийн засгийг сэргээх хүрээнд ажлын хэсгээс боловсруулсан ажлын байрыг дэмжих зээл, ипотекийн зээл, репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээний саналыг хэлэлцлээ.

Уг асуудлын хүрээнд Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар аж ахуйн нэгжүүдэд хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох, уул уурхайн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж эх үүсвэр бүрдүүлэн ажлын байрыг дэмжих болон хөдөө аж ахуйн салбарт олгох хүүгийн хөнгөлөлттэй зээлийг олгох, Монголбанкнаас хэрэгжүүлж буй хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, мөнгөний бодлогын зорилттой уялдуулан репо санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх санал, түүнийг хэрэгжүүлэх арга механизмыг танилцууллаа.

Уг арга хэмжээний саналыг СТБЗ-ийн гишүүд дэмжиж, СТБЗ-өөс гаргасан саналыг Засгийн газрын хуралдаанд Сангийн яамнаас танилцуулж, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр ахлуулсан хамтарсан ажлын хэсгийг батлуулж, хэрэгжилтэнд хяналт тавихаар тогтов.

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ