04 сарын 26, Баасан

Төгрөгийн хадгаламж гуравдугаар сарын эцэст 14.1 их наяд төгрөг байна

Банк санхүү
3 жилийн өмнө
Төгрөгийн хадгаламж гуравдугаар сарын эцэст 14.1 их наяд төгрөг байна

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2021 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 25 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.6 их наяд төгрөгөөр буюу 22.4%-аар өссөн болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

 

Ийнхүү өсөхөд,

  • Валютын хадгаламж 0.7 (18.7%) их наяд төгрөгөөр,
  • Төгрөгийн хадгаламж 3.4 (31.5%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. 

Төгрөгийн хадгаламж гуравдугаар сарын эцэст 14.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 47.2 (0.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.4 (31.5%) их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийг ангилж харвал:

  • 88.6% (12.5 их наяд төгрөг) нь иргэдийн хадгаламж,
  • 11.4% (1.6 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл энэ оны гуравдугаар сарын эцэст 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 69.7 (5.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 132.2 (11.5%) тэрбум төгрөгөөр өссөн аж. 

Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 7.3 хувийг эзэлж, өмнөх оноос 0.6 пунктээр өсжээ.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл гуравдугаар сарын эцэст 2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 3.4 (0.2%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 187.8 (10.2%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт аж. 

Чанаргүй зээлийн тухайд нийт зээлийн өрийн үлдэгдлийн 11.5 хувийг эзэлж, өмнөх оноос 0.8 пунктээр өссөн байна. 

mnmu3h_170103840_3617491311710619_9202114167876955071_n_x974

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ