03 сарын 29, Баасан

Виртуал хөрөнгийн үйл ажиллагааны эрсдлээс сэргийлэхийг мэдэгдлээ

Бусад
2 жилийн өмнө
Виртуал хөрөнгийн үйл ажиллагааны эрсдлээс сэргийлэхийг мэдэгдлээ

Блокчейн технологи дээр суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ дэлхийн зах зээлд хүчээ авч уламжлалт санхүүгийн систем хурдацтайгаар хувьсан өөрчлөгдөж байна. Хэрэглэгчид төвлөрсөн бус, дундын зуучлагчгүй, зардал багатай санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс сонгон хэрэглэх боломжтой болсон. Гэвч нөгөө талаар энэхүү давуу талууд нь тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрсдэлийг асар их хэмжээгээр нэмэгдүүлдгийг санах нь зүйтэй юм.

Учир нь, олон улсын Засгийн газар, төвбанк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудаас виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотойгоор тодорхой хэд, хэдэн төрлийн зохицуулалтыг хийж байгаагийн нэг нь иргэд, олон нийтэд зориулан гаргасан мэдэгдэл, сэрэмжлүүлэг, анхааруулга юм. Тухайлбал, энэ оны гуравдугаар сард Европын холбооны Үнэт цаас, зах зээлийн газраас “Криптовалютууд нь өндөр эрсдэлтэй, урьдчилан таамаглах боломжгүй, залилан мэхлэх гэмт хэрэгт өргөнөөр ашиглагддаг бөгөөд худалдан авах, хөрөнгө оруулах тохиолдолд хэрэглэгч алдагдлаа бүрэн бие даан хариуцна. Ихэнх виртуал хөрөнгийн үйлчилгээ нь бүртгэл, зохицуулалтгүй хэвээрээ тул санхүүгийн зохицуулагч байгууллагаас иргэдэд хамгаалалт, баталгаа олгох боломжгүй” хэмээн мэдээлжээ. Европын холбоо нь энэ чиглэлээр бие даасан зохицуулалтын хуулийг боловсруулан батлуулах шатанд яваа бөгөөд дээрх мэдэгдэлдээ хууль хэрэгжиж эхлээгүй тул үүнд тусгагдсан хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зохицуулалт хэрэгжиж эхлэх болоогүй талаар анхааруулжээ.

Түүнчлэн, гадаад худалдаа болон санхүүгийн үйлчилгээгээр азийн улс орнууд дундаа дээгүүр бичигдэх БНСУ-ын Санхүүгийн байгууллагаас ард иргэдэд виртуал хөрөнгийн үйл ажиллагаатай холбоотой анхааруулга, сэрэмжлүүлгийг тасралтгүй хүргүүлсээр байна. Мөн энэхүү үйл ажиллагаанаас хохирсон этгээдүүдийн мэдээллийг цахим хуудаснаа байршуулсан байна.

Иймд, виртуал хөрөнгийн үйл ажиллагаанд оролцохдоо анхаарал болгоомжтой хандаж өндөр эрсдэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээнд хөрөнгө оруулахаас татгалзах, үндэслэлгүйгээр өндөр үр ашиг амласан болон тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж буй этгээдээс үйлчилгээ авахгүй байх зэргээр ирээдүйд учирч болзошгүй эрсдэлээс иргэн Та өөрийгөө болон бусдыгаа хамгаалаарай. Хэрэв ямар нэг хохирол учирсан тохиолдолд иргэд бие даан хариуцлага хүлээхийг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор анхааруулж байна.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ