04 сарын 25, Пүрэв

Монголын татварын албанаас 2020 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа

Бусад
2 жилийн өмнө
Монголын татварын албанаас 2020 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа
Монголын татварын албанаас 2020 оны шилдэг татвар төлөгчдийг зарлалаа
Монголын татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Хорин хоёр дахь жилдээ татвар төлөгчдийн өдрүүдийг уриан дор тэмдэглэн татвар төлөгчдөдөө талархах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагад тохирсон цахим сургалт зохион байгуулах, хүүхэд багачуудын татварын боловсролыг дээшлүүлэх, татвар төлөгчдөө сонсоё аяныг сошиал сайтуудад өрнүүлэх гэсэн үндсэн чиглэлийн дагуу тэмдэглэн өнгөрүүлнэ.
Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед татварын хууль тогтоомжоо биелүүлж, татвараа төлж төсөв бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан татвар төлөгчдөө алдаршуулах зорилгоор дараах төрлүүдээр шилдэг татвар төлөгчдөө шалгарууллаа.

Татварын хуулийг хамгийн сайн биелүүлсэн “ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”-өөр 20 аж ахуйн нэгжийг сегмент тус бүрээс таван шилдэг аж ахуйн нэгжийг шалгарууллаа.

Том ААН:

  • Скайнэтворкс ХХК;
  • Монгол шуудан ХК;
  • Нисээч-интернэшнл ХХК;
  • Адмонпринт ХХК;
  • МТЧ ХХК;

Дунд ААН:

  • Барилга архитектур корпораци ХХК;
  • Интерактив би Ая ХХК;
  • Термотех ХХК;
  • Есөн од фууд интернэшнл ХХК;
  • Монголын уламжлалт эмнэлэг сургалтын төв Мамба дацан ХХК;

Жижиг ААН:

  • Булган аймгийн Сод хан трэвел ХХК;
  • Увс аймгийн Энержи-импайр ХХК;
  • Баянгол дүүргийн Гермесцентр ХК;
  • Хан-Уул дүүргийн Ди би ай эс ХХК;
  • Ариусгалтрейд ХХК;

Бичил ААН:

  • Төв аймгийн Лимон фарм ХХК;
  • Өмнөговь аймгийн Аргамжинцэцэг ОНӨААТҮГ;
  • Сүхбаатар дүүргийн ЭЗХ трейд ХХК;
  • Сэлэнгэ аймгийн Баянсуудал шүтээн ХХК;
  • Хэнтий аймгийн Дадалбуудай ХХК.

“ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ”- өөр 10 иргэнийг тодрууллаа. Эдгээр 10 иргэн нийт дүнгээрээ 15.1 тэрбум төгрөгийн татварыг төлсөн байна.

Хан-Уул дүүргийн иргэн:
  • Ж.Оджаргал;
  • Ж.Од;
  • Л.Элдэв-Очир;
  • Л.Чинбат;
  • Л.Болд;
  • Д.Ончинсүрэн;
  • Б.Уянга

Баянзүрх дүүргийн иргэн:

  • Д.Сүрэнхорлоо

Сонгонихайрхан дүүргийн иргэн:

  • Ж.Энхбаяр

Чингэлтэй дүүргийн иргэн:

  • Ж.Баттулга нар шалгарлаа.

“ХАМГИЙН ИХ ТАТВАР ТӨЛСӨН” 10 аж ахуйн нэгж

  • Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ;
  • Эрдэнэс таван толгой ХК;
  • Оюу толгой ХХК;
  • АПУ ХК;
  • Энержи ресурс ХХК;
  • Болдтөмөр ерөө гол ХХК;
  • Спирт бал бурам ХХК;
  • ТИ ЖИ ВИ СИ ӨҮ ХХК;
  • Хүрэн толгой коал майнинг ХХК;
  • Тавантолгой ХК.

“ХАМГИЙН АШИГТАЙ АЖИЛЛАСАН ТАТВАР ТӨЛӨГЧ” 10 аж ахуйн нэгж

  • Эрдэнэт үйлдвэр ТӨАТҮГ;
  • Эрдэнэставан толгой ХК;
  • Хүрэн толгой коал майнинг ХХК;
  • ХААН БАНК ХХК;
  • Энержиресурс ХХК;
  • Ти Ти Жи Ви Си Өү ХХК;
  • Тийсс Монгол ХХК;
  • Бодь-Интернэшнл ХХК;
  • Монголын алт МАК ХХК;
  • М Си Эс Протерти ХХК.

“АЖЛЫН БАЙРАА САЙН ХАДГАЛСАН ТАТВАР ТӨЛӨГЧ” 10 аж ахуйн нэгж

  • Таван толгой түлш ХХК;
  • Мобиком корпораци ХХК;
  • Юнител ХХК;
  • Номинхолдинг ХХК;
  • Таванбогд фүүдс ХХК;
  • Өндөр алтайн зам ХХК;
  • Мэдээлэл холбооны сүлжээ ХХК;
  • Багануур ХК;
  • Жимобайл ХХК;
  • Жүр-Үр ХХК гэсэн аж ахуйн нэгжүүд шалгарлаа.
Шинэчилсэн татварын багц хууль анхны жилдээ хэрэгжлээ. Хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан хүндрэл бэрхшээл, ойлголтын зөрүүг тодруулах зорилгоор “Татвар төлөгчөө сонсоё” цахим хэлэлцүүлгүүдийг фэйсбүүк, клубхаус сошиал сувгуудаар дамжуулан өдөр бүр нэвтрүүлж, татвар төлөгчдийн санал хүсэлтийг нэгтгэх юм. Мөн энэ хугацаанд шинэ хууль, журам, аргачлал, цахим татварын үйлчилгээний тухай том, дунд, жижиг, бичил, хувь хүмүүсийн хэрэгцээнд тулгуурласан 17 төрлийн цахим сургалтыг ТЕГ-ын газар хэлстүүд, ТТТГ, НТГ, аймаг, дүүргийн татварын хэлтсүүд өөрийн харъяа татвар төлөгчдөд зориулан хуваарийн дагуу зохион байгуулна.
Ирээдүйн татвар төлөгч хүүхэд багачуудынхаа дунд 22 дахь жилдээ гар зураг, тик ток бичлэгийн уралдааныг 2021.04.10-30-ны өдрүүдийн хооронд цахимаар зохион байгууллаа. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” сэдвийн хүрээнд зарласан уг уралдаанд 1800 хүүхэд багачууд оролцлоо. Энэ жилийн уралдаанд оролцогч хүүхдүүдийн бүтээлд татварыг ээж, эх хүнээр төлөөлүүлсэн дүрслэл их байсан нь онцлог байв. Энэхүү уралдааны дүнг 2021.05.13-нд танилцуулж, шалгарсан хүүхдүүддээ уралдааны болзолт шагнал, Татварын боловсролыг дэмжигч Мобиком корпораци ХХК, Юнител групп ХХК, Жимобайл ХХК, Скайтель ХХК, Тэсо групп ХХК, Монгол даатгал ХК, Хурд авто ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн гарын бэлгийг хүргүүлнэ.
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ