04 сарын 20, Бямба

Төрийн банк “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “ХАА-г дэмжих зээл”-г олгож байна

Банк санхүү
2 жилийн өмнө
Төрийн банк “Эрүүл мэндээ хамгаалж, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд “ХАА-г дэмжих зээл”-г олгож байна

КОВИД-19 цар тахлын эдийн засагт учруулах сөрөг нөлөөллийг бууруулах, эдийн засгаа сэргээх, идэвхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан.

Тус төлөвлөгөөнд ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжихэд зориулсан Ажлын байрыг дэмжих зээл, иргэдийг орон сууцжуулах улмаар барилгын салбарыг дэмжих зорилготой Орон сууцны ипотекийн зээл, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зориулалтаар Хөдөө аж ахуйг дэмжих зээл буюу Ноолуур бэлтгэлийн, Хаврын тариалалтын, Малчдыг дэмжих зээлүүд, жижиг дунд үйлдвэрлэл болон уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор Монголбанкны репо санхүүжилттэй зээлийг олгохоор тусгасан бөгөөд өнөөдрийн байдлаар Төрийн банк 3,597 харилцагчид 150.1 тэрбум төгрөгийн “Ажлын байрыг дэмжих зээл”, 265 харилцагчид 20.5 тэрбум төгрөгийн “Орон сууцны ипотекийн зээл”-ийг олгоод байна.

Мөн Төрийн банк нь өнгөрсөн 7 хоногоос дээрх төлөвлөгөөнд багтсан “Хөдөө Аж Ахуйг дэмжих зээл”-ийг олгож эхэлсэн. Тус зээл нь малчдын үйл ажиллагааг дэмжих, цаг үеийн эрэлт хэрэгцээ бүхий хаврын тариалалт болон ноолуурын бэлтгэлийн зориулалттай, жилийн 3 хувийн хүүтэй, 1-3 жилийн хугацаатай, нийт 500 тэрбум төгрөгийн хэмжээтэй бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрээр олгогдох зээлүүд юм.

Малчдыг дэмжих зээлийг 36 хүртэл сарын хугацаатай авах боломжтой бол Ноолуур бэлтгэлийн зээл, Хаврын тариалалтын зээлийг 12 хүртэл сарын хугацаатай авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү!

Эх сурвалж: Төрийн банк

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ