03 сарын 29, Баасан

МҮХАҮТ: “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлж байна

Бусад
2 жилийн өмнө
МҮХАҮТ: “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлж байна
МҮХАҮТ: “Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлж байна
Дэлхийн эдийн засгийн форумын эрсдэлийн шинжээчдийн үзэж байгаагаар коронавирусийн тархалтаас улбаатай энэ удаагийн нийгэм, эдийн засгийн хямрал нь Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хохирол ихтэй хямралд тооцогдож буй учраас эдийн засагт “Great reset” буюу их сэргэлт хийхийг уриалав.
Монгол Улсын хувьд 1990 оны системийн уналтаас хойших хамгийн том эдийн засгийн хямрал 2020 онд цар тахлын улмаас бий боллоо. Хямралын нөхцөл байдал энэ оны эхний хагаст ч үргэлжилсээр байна. Энэхүү хямралд 548 мянган ажлын байр гүнзгий өртөж, 2020 онд Монгол Улсын ДНБ 5.3 хувиар агшив. Хямралд гүнзгий өртсөн бизнесийн 80 гаруй хувь нь 1-9 хүртэлх ажилтантай, ЖДҮ эрхлэгч нар байна.
МҮХАҮТ нийгэм, эдийн засаг, бизнесийн орчинд нүүрлэсэн хямралыг богино хугацаанд гэтлэх, даван туулах, эдийн засгаа эргэн сэргээх, эрчимжүүлэх санаачилгыг дэвшүүлж байна.
Тус санаачилгад,
  • Татвар, Нийгмийн даатгал, Зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлж дэмжлэг үзүүлэх замаар эдийн засгийн тохируулга хийх (Нийгмийн даатгалын шимтгэл ба татварын өр төлбөр, алданги торгуулиас чөлөөлөх, хөнгөлөх, Зөрчлийн хуулиар тавьсан торгууль, алдангиас чөлөөлөх, Монгол Банкны мэдээллийн санд ангилал буурсан аж ахуйн нэгж, иргэдийн ангиллыг сайжруулах)
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээг бууруулах
  • Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн засаглал, удирдлагын тогтолцоонд эрс шинэчлэл хийх, хувьчлах
  • Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох
  • Ковидын улмаас үүссэн эдийн засгийн хямралын дараах гарааны тэгш боломжийг олгох
  • Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгжийг байгуулах зэрэг саналууд багтжээ.

185737671_3590774297693655_3596092961048839830_n

 

185305837_3590768401027578_2308337695479293025_n_1

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ