03 сарын 29, Баасан

Өргөн хэрэглээний 6 төрлийн хүнсний барааны үнэ нэмэгджээ

Үнэ ханш
2 жилийн өмнө
Өргөн хэрэглээний 6 төрлийн хүнсний  барааны үнэ нэмэгджээ

Нийслэлийн статистикийн газраас 7 дугаар сарын 28-ны өдрийн хүнсний өргөн хэрэглээний барааны үнийн дүнгийн судалгааг гаргасан байна. Хотын төвийн 17 хүнсний зах, худалдааны төвд хийсэн хийсэн судалгаагаар өмнөх долоо хоногоос 7 нэрийн барааны үнэ буурсан, 6 нэрийн барааны үнэ өссөн үзүүлэлт гарчээ.

Тухайлбал махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 300-1600 төгрөгөөр, өндөг 2 төгрөгөөр тус тус буурсан бол шатахууны үнэ 300 орчим төгрөгөөр нэмэгджээ.  

Үүнд : Хонины ястай мах 12033-11955, Хонины цул мах 11500-11250, Үхрийн ястай мах 14312-13937,  Үхрийн цул мах 16055-15722, Адууны ястай мах11375-10750, Өндөг 350-348, Цагаан будаа 3642-3000 болж буурсан байна. Харин Цөцгийн тос 4477-4611, Монгол лууван 2,602, Алим фүжи 5900-5,950, АИ-92 1750-2050, Евро92 1750-2100, АИ-95 2350-2400 болж нэмэгдэв.

 Нийтийн хэрэглээ болох гурилын үнэ “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1600 төгрөгийн үнэ ханштай байна. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1500 төгрөг, 1-р зэргийн гурил 1300 төгрөгөөр зарагдаж байна.

 Монгол төмс “Хүчит шонхор зах”, “Хар хорин зах”-д хамгийн хямд буюу 800 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 1200 төгрөгөөр “Меркури зах” худалдаалж байна. Бусад зах дэлгүүрт 800-1200 төгрөгийн үнэтэй байгаа бол лууван 1749-4500 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.

 “Атар” талх хүнсний зах, дэлгүүрт 1199-1320 төгрөг, Цагаан будаа 3400-4050 төгрөг, шар будаа 2433 төгрөгөөр худалдаалагдаж байв.

 ОХУ-ын цөцгийн тос “Хүчит шонхор зах”-д хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин хамгийн өндөр үнээр буюу 5500 төгрөгөөр “Баянзүрх зах” худалдаалж байна.

Ургамлын тос 6.51 хувиар өсөж 4486 төгрөг болов. Гүрж ногоон цайны дундаж үнэ 1579 төгрөг,  Элсэн чихэр хүнсний зах, дэлгүүрт 2500-3100 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдаж  байна.

Фүжи алимын дундаж үнэ 5900 төгрөгийн дундаж үнэтэй байв.

0
2
0
0
0
0
2

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ