04 сарын 26, Баасан

АН:  Ерөнхийлөгч өө! Ерөнхий сайдаа! Нефтийн үйлдвэр яасан бэ?

Үнэ ханш
2 жилийн өмнө
АН:  Ерөнхийлөгч өө! Ерөнхий сайдаа! Нефтийн үйлдвэр яасан бэ?

 Шатахууны үнэ огцом нэмэгдсэн талаар АН-ын дэд дарга О.Чулуунбилэг мэдээлэл өглөө. Тэрээр Засгийн газар үнэ нэмэгдлээ иргэд хэцүүдлээ гэж шоудаад бурууг баялаг үйлдвэрлэгчид рүү тохож байна. Баялаг үйлдвэрлэгчдийг үргэлж буруутгаад нийгмээр үзэн ядуулах бодлого явуулж байна. Түүнээс асуудлыг шийдэх ямар ч ажил хийхгүй байгааг хурцаар шүүмжилсэн юм.

Түүнчлэн тэрээр шатахууны үнийн өсөлтийн талаар ярихдаа: “Шатахууны үнэ нэмэгдсэн  асуудлаар сүүлийн хэд хоногт нийгмийн сүлжээнд иргэд хоорондоо их талцлаа. Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэж байхад МАН сонгуульд зориулж импортлогчдийг дарамталж үнийг хүчээр бариулсан. Энэ хугацаанд импортлогчид 30 гаруй тэрбумын алдагдал хүлээж, шатахууны хомсдолд ороод байна. Сонгууль дуусмагц шатахууны үнийг тавьсан нь зах зээлийг огцом шоконд орууллаа.

Хэрэглэгчид хямд шатахуун авах сонирхолтой импортлогчид зах зээлийнхээ үнээр нийлүүлэх сонирхолтой байх нь зөв. Энэ хооронд зохицуулах үүрэгтэй Засгийн газар ажил хийхгүй байна. Засгийн газар асуудлыг ул суурьтай харж ажиллаж чадахгүй байна. Үнэ нэмэгдэх тутамд бид ингэж талцаж хэрэлдсээр өнөөдрийг хүрлээ. Нефт боловсруулах үйлдвэрийг Энэтхэг улсаар бариулах төсөв хөрөнгө шийдэгдсэнээс хойш 3 дахь Засгийн газар ажиллаж байна. Нефтийн үйлдвэр яасан бэ? Хүрэлсүх Ерөнхийлөгч өө? Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаа? Хэрвээ бид үйлдвэрлэгч болохгүй бол намраас бензиний хомсдолд орохоор байна” гэлээ.

Тэрээр цааш үргэлжлүүлэн Л.Оюун-Эрдэний Засгийн газар бүхнийг төрд авах бодлого хэрэгжүүлж байна. Венесуэл хувийн хэвшлийг төр залгисаар байгаад өнөөдрийн байдалд хүрсэн. Тэгэхээр удахгүй бензиний, уул уурхайн, талхны гээд бүх хувийн хэвшлийг төрд хурааж авах нь. Үр дүнд нь Улс төрчид баяжиж, бусад хэсэгт хомсдол үүснэ. Л.Оюун-Эрдэнийн засгийн газар Монгол Улсыг Венесуэлийн замаар удирдаж байна гэсэн юм.

Дүрсний эх сурвалж: Zuv.mn

 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

зочин
[172.69.252.132]
2 жилийн өмнө
Балаг аа яах юу байдийм. Ажил явдгаараа явж байна,
Хариулах

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ