04 сарын 20, Бямба

Төрийн банкийг НЭЭЛТТЭЙ хувьцаат компани болгосноор олон нийтийн хяналт сайжирна

Банк санхүү
2 жилийн өмнө
Төрийн банкийг НЭЭЛТТЭЙ хувьцаат компани болгосноор олон нийтийн хяналт сайжирна

Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэж үг бий. Монголын хөрсөнд нэлээд бат суучихсан иймэрхүү үг нэг бус, нэлээд олон байдаг бололтой юм. Зохиолч Колин Краучийн “Үхэж өгдөггүй хачин Неолиберализм” номын орчуулагч О.Гомбожав ийм нэгэн “үг”-ийн талаар тун сонирхолтой жишээ татсан нь өдгөө ч цахим сүлжээнд хадгалаатай байна. Бизнес, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй тэрээр  гэж ярьжээ. Үнэхээр түүний зөв.

Монголд төрийн өмчит аж ахуйн нэгж болгон алдагдалтай ажилладаг, аль эсвэл дампуурдаг гэх ойлголт хаанаас ч юм гарчихсан байдаг. Хачирхалтай нь, ийм яриаг гаргасан хүмүүс нь эргээд төрийн өмчийг хувьчилж авахаар тэргүүн эгнээнд дугаарлаж зогсдог. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад өөртөө авчихсан тийм жишээ ч цөөнгүй бий. Эсрэгээрээ төр өмчөө зөв удирдаж чадвал төрийн өмчит компаниуд ашигтай ажиллаж болдгийг харуулсан аж ахуйн нэгжүүд ч олон байгаа.

Хамгийн их улстөржсөн, хамгийн их дуулиан тарьсан ганц жишээг энд эш татъя. Та бидний бүгдийнх нь мэдэх Таван толгойн нүүрсний бүлэг ордыг монголчууд олборлож чадахгүй гэж олон жил ярьж байлаа. Дэлхийн хэмжээний ордыг дэлхийн компани л олборлоно гэх яриа. Гэтэл өнөөдөр Монгол Улсдаа татвар төлөлтөөрөө ч, ногдол ашгаараа ч тэргүүн эгнээнд явж байгаа “Эрдэнэс Таван толгой” бол төрийн өмчит л компани. Тиймдээ ч цар тахлын хүнд үед Монгол Улсын эдийн засгийн ачааны хүндийг өргөлцөж, хүн бүрт 1072 хувьцааны ногдол ашиг тараасан биз. Бодох л өнцөг.

Үүн шиг бас нэгэн төрийн өмчит компанийг хувьчлах нь гэсэн яриа цахим орчинд давалгаалж эхэлсэн нь анхаарал татлаа. 2020 онд 37.9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, жил тутам ашиг нь өсч байгаа Төрийн банкийг хувьчлах ёстой гэсэн яриа л даа. Бас л хардлага төрж байна. Одоо тайлбарлая.

1.

Цар тахлын хүнд цаг алсрах болоогүй энэ үед төр өмчдөө банктай байсныг үр шимийг монголчууд нийтээрээ л хүртэж байна. Засгийн газар, Монголбанкнаас явуулж буй бодлогыг дэмжиж, тахлын үед ашиг бус, ард түмнийхээ амьдралыг харсан шийдвэрүүд энэ банкны тодорхой манлайлалтай ажил болж байсныг хүмүүс мэднэ. Тодруулбал, Өнгөрсөн онд КОВИД-19 цар тахлаас шалтгаалан улс орон даяар тогтоосон хөл хорионы үед тэтгэвэр, халамж олгох ажлыг Төрийн банк л манлайлж, гардан гүйцэтгэсэн. Мөн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу Ажлын байрыг дэмжих зээлийг зорилтот бүлэг буюу яг бичил болон жижиг дунд бизнес эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон нь олгосон зээлийн тоо хэмжээнээс харагдана.

Жилийн гурван хувийн хүүтэй энэхүү зээл эдийн засагт ямархуу эерэг нөлөө үзүүлснийг барим тавим хэлж чадахгүй ч “Алсын хараа 2050” Монгол Улсын хөгжлийн бодлогын Дундаж давхаргыг дэмжиж, 2050 онд хүн амын 50 хувьд хүргэх зорилгын эхлэл цэг нь болж чадсан. Үүнийг ч Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхой хэлсэн байдаг. Тэрээр ” гэсэн байдаг.

Дундаж давхрагыг бойжуулж байж л нийгмийн хөгжил урагшаа явдаг нь бичигдээгүй “хууль”. Улс орнуудад дундаж давхарга нь хэдий том байна боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий л үйлчилгээний хүртээмж нь сайжирдаг. Үр дүнд нь хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, ашиг орлогын хэмжээ өсдөг гээд эдийн засагт нь гол хөшүүрэг болсоор байдаг. Тиймээс ч энэ бодлогыг Монголдоо гардан гүйцэтгэхэд төрд гар хэрэгтэй. Бас зайлшгүй шаардлага ч байна. Юу гэхээр он солигдохын өмнөхөн Үндэсний статистикийн хорооноос 2020 оны ядуурлын тооцооллын үр дүнг танилцуулсан. Тус хорооны дарга Б.Батдаваа  гэж мэдэгдсэн юм. Энэ бол дундаж давхаргыг дэмжих зайлшгүй шалтгаан.

2.

Банк бол итгэл дээр тогтдог бизнес. Тиймээс ч энэ салбарт гарсан нэг худал үг мянга давтаж амжаагүй байхдаа  “үнэн” болох аюултай байдаг. Хор хохирлыг нь өргөн түмнээрээ үүрэлцдэг. Төрийн банк ч яг ийм “зовлон” дээр боссон банк. Харин төр зөв менежмент явуулсны үр дүнд өдгөө Монгол Улсын Топ-5 банкны нэг болж, энэ нь эргээд нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагыг өндөрсгөж байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн оны нэгдүгээр сарын 28-ны өдөр УИХ-аар нэмэлт, өөрчлөлт оруулж баталсан Банкны тухай хуульд арилжааны банкны хувьцаа эзэмшил, удирдлагын төвлөрсөн байдлаас үүдэх эрсдэлээс сэргийлэх хэд хэдэн зохицуулалт орсон байдаг. Үүний нэг нь банкны системд ажиллаж байгаа 12 арилжааны банкнаас нөлөө бүхий 5-ыг нь 2022 оны зургаадугаар сарын 30-ны дотор нээлттэй хувьцаат компани болгохоор үүрэгжүүлсэн юм. Энэ дагуу банкууд эхнээсээ нээлттэй хувьцаат компани болж эхэлсэн. Хуулийн дагуу Төрийн банк ч бэлтгэл ажлаа хангаж байгаа ажээ. Харин хуулиар хүлээсэн энэ үүрэг нь өдгөө Төрийн банкийг хувьчлах нь гэсэн “бор шувуу”-ны эхлэл болоод байгаа бололтой юм. Энэ талаар тус банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөрөөс тодруулахад  гэлээ. Өөрөөр хэлбэл, Төрийн банк одоо 100% Төрийн өмчит компанийн хэлбэрт байгаа бол нээлттэй хувьцаат компани болсноор олон нийтийн хяналт сайжирна аа л гэсэн үг. Түүнээс хувьчлал бус юм. Ердөө л ийм энгийн. 

Т.ХЭРЛЭН

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ