04 сарын 20, Бямба

Төрийн банк “Миний Монгол” бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдааг 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна

Банк санхүү
2 жилийн өмнө
Төрийн банк “Миний Монгол” бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэн худалдааг 14, 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулна

Төрийн банк бизнес эрхлэгчдийн “Миний Монгол” уулзалт, үзэсгэлэн худалдааг энэ сарын 14-16-нд буюу ирэх баасан, бямба, ням гаригт Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд зохион байгуулах гэж байна.

Монголын арилжааны Топ 5 банкны нэг болох Төрийн банк нь 2021 оноос эхлэн Дундаж давхаргыг дэмжигч, Үндэсний тэргүүлэгч банк болох цогц төлөвлөгөө боловсруулан ажиллаж байгаа бөгөөд хуримтлалтай дундаж давхаргыг бий болгох, бойжуулахтай холбоотой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд инкубатор төвүүдээр дамжуулан сургалт, зөвлөгөө, мэдээлэл өгөх, санхүүгийн боловсрол олгох, зорилтод хэсэгт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг ойртуулан хүргэх ажлуудыг зохион байгуулж байгаа юм.

Дээрх ажлын хүрээнд Төрийн банкнаас жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор зохион байгуулж буй “Миний Монгол” бизнес эрхлэгчдийн уулзалт, үзэсгэлэнгийн онцлог нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмд эзлэх байр суурийг бататгах, харилцагч болон үйлдвэрлэгчдийг олон нийтэд таниулан сурталчлах, захиалагч, борлуулагч, хэрэглэгч талуудыг хооронд нь холбох, бизнесийн цар хүрээг тэлэх олон давуу талтай юм. Мөн тус үзэсгэлэнд ирснээр

Үзэсгэлэнгийн үеэр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, гарааны бизнес эрхлэгчид, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд хандсан хөдөө аж ахуйг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, бизнесийг чадавхжуулах чиглэлийн хэлэлцүүлэг, сургалтууд зохион байгуулагдах юм.

Эрхэм харилцагчид та бүхэн тус уулзалт, үзэсгэлэн худалдаанд ирж, жижиг, дунд бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдээ дэмжихээс гадна санхүүгийн цогц үйлчилгээ, зөвлөгөө мэдээллийг нэг дороос авахыг урьж байна.

Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний банк - Төрийн банк

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ