04 сарын 26, Баасан

Монгол улсаас анх удаа Увсын чацаргана газар зүйн заалтыг европын холбоонд бүртгүүллээ

Бусад
2 жилийн өмнө
Монгол улсаас анх удаа Увсын чацаргана газар зүйн заалтыг европын холбоонд бүртгүүллээ
Оюуны өмчийн газар, Увсын чацаргана газар зүйн заалтын нийгэмлэг, Франц Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Увсын чацаргана газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг 2016 оноос эхлүүлжээ. Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбооны нэр дээр уг газар зүйн заалтыг Европын Холбоонд бүртгүүлэх ажлыг 2019 оны 11 дүгээр сараас МҮХАҮТ болон Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоотой хамтарсан Увс аймагт чацаргана тариалагчдын нэмүү өртгийн сүлжээ бий болгох төслийг түшиглэн, үргэлжлүүлсэн юм.
Увсын чацарганын лабораторийн шинжилгээ, баримт бичигт засвар өөрчлөлтийг хийх зэргээр ажиллаж, 2022 оны 1 дүгээр сард Увсын чацаргана газар зүйн заалт Европын Холбоонд албан ёсоор бүртгэгдлээ.
Ингэснээр Европын Холбооны гишүүн орнуудад “Увсын чацаргана” газар зүйн заалт хамгаалагдаж, хуурамч бүтээгдэхүүн борлуулагдахаас сэргийлэх, түүнийг зогсоох зэрэг ач холбогдолтой. Мөн орон нутгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн орлого нэмэгдэх, тогтвортой бизнес эрхлэлтийг дэмжих, байгаль орчин, цаг уураас шалтгаалсан онцлог амт, чанарыг хадгалах, цаашлаад аялал жуулчлалын шинэ суваг бий болох, хэрэглэгч худалдан авагчид чанартай, стандартад нийцсэн бүтээгдэхүүн авч хэрэглэх зэрэг давуу талууд үүсэх юм.
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ