05 сарын 27, Баасан

“Атар” талхны үйлдвэрийн үнэ 200 төгрөгөөр нэмэгджээ

Үнэ ханш
15 өдрийн өмнө
“Атар” талхны үйлдвэрийн үнэ 200 төгрөгөөр нэмэгджээ

“Атар Өргөө” хувьцаат компанийн үйлдвэрлэдэг “Атар” талхыг тавдугаар сарын 12-ны өдөр нийслэлийн нэг томоохон сүлжээ дэлгүүрт 1920 төгрөгөөр худалдаж байв. “Талхны үйлдвэрийн үнэ нэмэгдсэн” гэж худалдагч бүсгүй хэлж байна.

Талхны үнэ хэзээ, хэдэн төгрөгөөр нэмэгдсэн талаар “Атар Өргөө” компанийн Борлуулалтын албаны утсаар холбогдон тодруулахад, "Манай компани тавдугаар сарын 7-ны өдөр “Атар” дугуй талхныхаа үнийг 200 төгрөгөөр нэмж, 1600 төгрөг болгосон. Бид нийслэлийн томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ хөнгөлөлттэй үнээр нийлүүлдэг ч хэдэн төгрөг нэмж борлуулж байгаад хяналт тавьж чаддаггүй” гэв. Тус үйлдвэр өдөрт 8000-9000 ширхэг “Атар” талх үйлдвэрлэж, дэлгүүрүүдэд түгээдэг байна.

“Талх чихэр” ХК мөн "Атар" талх үйлдвэрлэдэг бөгөөд тус компани өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр талхныхаа үйлдвэрийн үнийг 200 төгрөгөөр нэмж, 1600 төгрөг болгожээ.

Тус хоёр үйлдвэр олон нэр төрлийн талх үйлдвэрлэдэг ч иргэдийн хамгийн өргөн хэрэглэдэг нь “Атар” талх учир онцлон тодруулсан юм. 

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та ҮНДСЭН хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна уу?

Нийт санал:187

Видео

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

Мөрийтэй тоглоом зохион байгуулсан Ш, Б нарын 13 хүнийг шалгаж байна

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

БИЧЛЭГ: Шанхай хотын иргэнийг нас бараагүй байхад нь шарил хадгалах газар руу явуулсан байжээ

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Ч.Хүрэлбаатар: Би Б.Лхагвасүрэн, Л.Халтар та хоёрын оронд байсан бол ажлаа өгөөд зайлах байсан

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Х.Баттулга: Хөх Монгол ялна

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

Дүрвэгч охины төрсөн өдрийг хуаранд тэмдэглэж буй сэтгэл хөдөлгөм мөч

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

О.Батбаяр: Нас баралт бусад оронтой харьцуулахад дөрөв дахин бага байна

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

Мексикийн Куаутемок хотод олон зуун шувууд тэнгэрээс унаж буй дүрс бичлэг хяналтын камерт бичигджээ

2021 онд хамгийн их үзсэн топ 20 бичлэг

2021 онд хамгийн их үзсэн топ 20 бичлэг

Улсын даян аварга Н.Батсуурь: "Май энэ малгайгаа ав, би дахиж өмсөхгүй" гээд бөхийн өргөөг орхин гарав.

Улсын даян аварга Н.Батсуурь: "Май энэ малгайгаа ав, би дахиж өмсөхгүй" гээд бөхийн өргөөг орхин гарав.

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?

ВИДЕО: 3 хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн хэрэгжилтэнд бодлогын хүү сөргөөр нөлөөлж байгаа юу?