03 сарын 29, Баасан

Н.Тавинбэх: Цахилгааны үнийг нэмээгүй

Үнэ ханш
1 жилийн өмнө
Н.Тавинбэх: Цахилгааны үнийг нэмээгүй

Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс цахилгааны үнийн асуудлаар тодруулга авлаа. Тэрбээр “Эрчим хүчний салбар хүнд байгаа ч гэсэн ямар нэгэн хязгаарлалт, техник технологийн доголдол огт гараагүйг тодотгов.


-Эрчим хүчний салбарын томоохон төсөл, хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хэдийгээр нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгагдсан эрчим хүчний чиглэл дэх эх үүсвэртэй холбоотой төслүүд давгүй урагшилж байна.

-Эрчим хүчний үнийн асуудлаар тайлбар өгөхгүй юу?

-Эрчим хүчний үнийг огт нэмээгүй. Засгийн газар цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлийг давахын тулд олон арга хэмжээ авсан. Түүний нэг нь өнөөдрийг хүртэл айл өрхийн цахилгаан, дулааны эрчим хүчний төлбөрийг төрөөс даасаар байна. Харин аж ахуйн нэгж байгууллагын төлбөрийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл 13 сарын хугацаанд дааж, олон аж ахуйн нэгж, иргэдэд санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлсэн. Энэ арга хэмжээний хүрээнд эдийн засгийн ямар нэг сөрөг үр дагавар байхгүй. Өнөөдрийн байдлаар цахилгаан, эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчийн өмнөөс төлж барагдуулах арга хэмжээнд Засгийн газар 870 тэрбум төгрөг гаргасан.

-Энэ оны сүүлчээр цахилгааны үнийг нэмэх үү?

-Үнэ нэмэх шаардлагатай байгаа. Ийм хэцүү үед, тэр дундаа өргөн хэрэглээний сагсад хүчтэй нөлөө үзүүлдэг суурь бүтээгдэхүүний үнийг нэмэх тухай асуудлыг Засгийн газар дээр ярихгүй, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Үүнийг иргэдэд маш сайн хэлж өгөөрэй. Хүмүүс эрчим хүчний үнэ нэмэгдчихсэн юм шиг ярьж, ойлгоод байна. Тэгж болохгүй.

Монгол Улсад нэг сая цахилгаан хэрэглэгч байдаг. Янз бүрийн гомдол, санал гаргадаг. Бид гомдол, саналыг хүлээж авдаг, барагдуулдаг системтэй. Ихэнх нь ташаа мэдээлэл. Ний нуугүй хэлэхэд, цахилгааны төлбөрийг төрөөс даасантай холбогдуулж хэрэглээ нэмэгдсэн.

-Ирэх жил ард иргэд цахилгаан, дулааны асуудалд айлтгүй байна гэж ойлгож болох уу?

-Ямар нэгэн айдас байхгүй. Нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч чадах чинээгээрээ 2022-2023 оны өвлийн ачааллыг амжилттай давах бэлтгэлийг хангаж байна. Ачаалал аравдугаар сарын 1-нээс эхэлнэ. Тэр болтол бидэнд засварын, хөрөнгө оруулалтын, техник зохион байгуулалтын ажлаа хийх цаг хугацаа байна. Ер нь эрчим хүчний салбар энэ цаг үед үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа салбар. Эрчим хүчний салбарын бүх тоног төхөөрөмжийг импортоор гаднаас авдаг. Өнгөт металлын үнэ их өслөө. Өнгөт металл ордоггүй эрчим хүчний сэлбэг, материал, тоног төхөөрөмж огт байхгүй учраас үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж байна. Амаргүй байгаа ч салбарын хамт олон хэвийн үйл ажиллагааг хангаж чадаж байна. Цаашдаа ч чадна.

Эх сурвалж: news.mn

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ