03 сарын 29, Баасан

“Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээл чанаргүйдсэнээс Хөгжлийн банк сард 9 тэрбумыг алдаж байна

Банк санхүү
1 жилийн өмнө
“Буянт-Ухаа 1, 2” хорооллыг санхүүжүүлсэн зээл чанаргүйдсэнээс Хөгжлийн банк сард 9 тэрбумыг алдаж байна

Засгийн газрын тогтоолд тусгасны дагуу иргэдийг хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогын хүрээнд “Буян-Ухаа-1, 2” орон сууцны хороолол, аймгуудад 1000 айлын орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн банкнаас зээл олгосон. ТОСК-ийн хөтөлбөр Засгийн газрын тогтоолоор хэрэгжсэн бөгөөд ТОСК, Хөгжлийн банктай гэрээ байгуулснаар орон сууцны хөтөлбөрийн санхүүжүүлжээ. Засгийн газраас гэрээний нөхцөлд нөлөөлөхүйц улс төрийн шийдвэрүүдийг гаргаж ирсэн нь өнөөг хүртэл хуримтлагдсан өр төлбөр үүсэхэд нөлөөлжээ.

Энэ талаар Хөгжлийн банкны Төслийн санхүүгийн газрын захирал Б.Сайнзаяа мэдээлэл өгөв.

Хөгжлийн банкнаас жилд 7-10 хувийн хүүтэй авсан бизнесийн зээлээр нийгмийн асуудал болох орон сууцны хөтөлбөрийг санхүүжүүлсэн анхнаасаа алдаа болжээ. Тухайн үед “Буянт-Ухаа-1” хорооллын орон сууцны ам.метр талбайн үнэ 980 мянган төгрөг буюу зах зээл дэх хамгийн хямд байсан учир тэр байрыг авахын төлөө өрсөлдөж байв.

Хямд учир байрнууд нь хурдан зарагдаж, зах зээл нь ханасан. Гэтэл үлдсэн байруудад тулгуурлан Засгийн газрын тогтоолоор дахин нийгмийн шинж чанартай дараагийн хөтөлбөр болох Түрээсийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлж, Түрээсийн орон сууцны санд байруудыг шилжүүлсэн.

Орон сууцны ам.метр талбайг 6000 төгрөгөөр тогтож түрээслүүлэв. 49 ам.метр талбайтай байранд сард 294 мянган төгрөгийн түрээс төлж байна. Түрээсийн гэрээг таван жилээр хийсэн тул иргэд өнөөдөр ч ийм өртгөөр орон сууцаа түрээслэн амьдарч байна. Гэтэл 49 ам.метр талбайтай орон сууц түрээслэх зах зээлийн ханш нь өнөөдөр 1 сая, үүнээс ч өндөр байгаа. Хөгжлийн банкны санхүүжилтээр Буянт-Ухаа 1, 2 хороолол болон аймгуудад 1000 айлын орон сууц гээд нийт 5949 орон сууцыг 2013 оноос эхлэн барьсан. Үүнээс:

-831-ийг нь Түрээсийн орон сууцны санд шилжүүлэн, иргэдэд түрээслүүлсэн. Түрээсийн төлбөрөөс жилд 5 тэрбум орчим төгрөг дансанд орж ирдэг. Гэтэл энэ компанийн өр нь 177 тэрбум төгрөг. Зээл болон хүүгийн төлбөрт сард 14 тэрбум төгрөг төлөх ёстой атал өнөөдөр хүүгээ ч, үндсэн зээлээ ч төлөх боломжгүйд хүрсэн. Иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрийн агуулга нь зөв боловч хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэрээ буруу сонгосон гэж мэдээллээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ