04 сарын 25, Пүрэв

Такэфуми Китанака: “Чингис хаан” нисэх буудал олон улсын зэрэглэлийн 3 одтой болно

Бусад
1 жилийн өмнө
Такэфуми Китанака: “Чингис хаан” нисэх буудал олон улсын зэрэглэлийн 3 одтой болно

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орж, үйл ажиллагаагаа албан ёсоор эхлээд нэг жил болж байна. Тус нисэх буудлын үйл ажиллагааны талаар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такэфумитэй ярилцлаа.

-Монгол, Япон улс зам харилцаа, дэд бүтцийн салбарт амжилттай хамтран ажиллаж байгаагийн нэг жишээ нь, нисэх буудлын шинэ төслийн хэрэгжилт. Олон улсын стандарт хангасан нисэх буудлыг ашиглалтад оруулаад нэг жилийн хугацаа өнгөрлөө. Цар тахлын амаргүй нөхцөл байдлын үед та бүхэн ямар менежментээр үйл ажиллагаагаа явуулж ирэв?

-Миний хувьд Монгол Улсад ирж ажлаа хүлээж аваад 3 сар болж байна. Нисэх буудал гэдэг нь аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг хангасан, тав тухтай байх нь их чухал бөгөөд энэ утгаараа бид өнгөрсөн нэг жилд том осол авааргүй тогтвортой үйл ажиллагаа явуулж чадсандаа бахархалтай байна. Үүнд нисэх буудлын үйл ажиллагааны бэлтгэл ажлаас эхлэн өнгөрсөн 2021 оны 7 дугаар сард нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийг амжилттай эхлүүлж тогтвортой ажиллуулж ирсэн өмнөх захирал Катогийн оруулсан хувь нэмэр маш их юм.

Чингис хаан” олон улсын нисэх буудлын нээлт өнөөдөр болно

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 цар тахлын үед нэлээн хүнд нөхцөлд байсан. 2019 онд орон нутгийн болон олон улсын нислэгийн нийт зорчигчдын тоо 1.6 сая байж, хамгийн ачаалалтай жил байсан. Харин цар тахлаас үүдээд зорчигчийн тоо 200 мянга хүрэхгүй хэмжээнд хүртэл буурч, нисэх буудлын үйл ажиллагаанд маш хүнд цохилт болсон. Цар тахлын халдвар хамгааллын дэглэм, хүн хоорондын зай барих, нисэх буудалд PCR шинжилгээ авах боломж нөхцөлөөр хангах зэргээр олон төрлийн ажиллагааг явуулсны үндсэн дээр хүнд үеийг давж он гарснаас хойш бага багаар нислэгийн тоо эргэн сэргэж байгаад баяртай байна.

Аялал жуулчлалыг сэргээх Монгол Улсын Засгийн газрын бодлого манай үйл ажиллагаа тэлэх хөшүүрэг болно

-Монгол Улсын эдийн засгийн гол тулгуурын нэг аялал жуулчлалын салбарын үндсэн бааз суурь нь агаарын тээвэр, нисэх буудлын үйлчилгээ байдаг. Тиймээс улс орны эдийн засгийг тэлэх нэг хөшүүргийг нисэх буудлаас хамааран үзэж, аялал жуулчлалд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нэг гарц гэж харж байгаа. Хэдийгээр нисэх буудлын хүчин чадал 1.5 сая зорчигч хүлээн авахаар байгаа боловч хэтдээ аялал жуулчлалтай уялдуулан 3 сая зорчигч авах том зорилгыг биелүүлэхэд ямар шинэ үйл ажиллагаа, инноваци, шийдлийг нэвтрүүлж ажиллах вэ?

-Монгол Улсын Засгийн газраас Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд аялал жуулчлалын салбарыг сэргээж, хөгжүүлэН гадаадын зорчигчдын урсгалыг нэмэхийг зорьж, дотоодын болоод шинээр нислэгийн чиглэлийг нэмж буйд баяртай байгаа. Одоо нислэг болон зорчигчийн тоо цар тахлын өмнөх үетэй харьцуулахад дөнгөж 40 хүрэхгүй хувиар эргэн сэргэж байгаа ч зуны нислэгийн цагийн хуваарийн төлөвлөлтийг харахад улам нэмэгдэхээр байгаа. 2019 оны 1.5 сая зорчигч, цаашлаад 3 сая зорчигчид хэзээ хүрэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ том зорилт биелэхэд ойрхон байгаа гэж харж байна.

Мөн нисэх буудлын зорчигч терминалын барилга, байгууламжын ашиглалтаа зөв төлөвлөж, үйлчилгээний чанараа улам өргөтгөн сайжруулах тал дээр анхаарал хандуулан ажиллаж байна. Нийт хүчин чадал, нөхцөл байдал, үйл ажиллагаа зохион байгуулалт, барилга, байгууламж гэх мэт олон талын хүчин зүйл дээр Япон маягийн үйлчилгээний аргуудаас хэрэгжүүлж тодорхой шийдлийг хэрэгжүүлснээр зорчигчдийн сэтгэл ханамж сайжирч Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлэх 3 саяас дээш зорчигч хүлээн авах зорилго бодит ажил болох болов уу.

Та бүхэнд сонирхуулж хэлэхэд би Монголд ирэхээсээ өмнө Фукуокагийн олон улсын нисэх буудалд ажиллаж байсан. Тус нисэх буудлын үндсэн хүчин чадал нь 3.9 сая зорчигч хүлээн авахаар байсан ч үйл ажиллагаа хэрэгжүүлээд ирэхэд бөөгнөрөл ачаалал үүсч байсныг бид хүний хүчин зүйл, дотоод зохион байгуулалтаараа зохицуулалт хийж, 7 сая хүн хүлээн авах боломжийг бүрдүүлж чадаж байсан. Тиймээс Улаанбаатар хотын “Чингис хаан олон улсын нисэх буудалдаа ч мөн адил ямар ч нөхцөлд ажил хэрэгжүүлэх боломжтой байхаар олон талын судалгааг хийж, заримаас нь хэрэгжүүлээд эхэлж байна.

-Аялагч жуулчдыг хүлээн авахад бэлэн байдлыг хэр хангаж байна вэ?

-Нисэх буудлын явагчдын танхимд нислэг бүртгэлийн цэгт ачаалал үүсдэг байсныг зорчигч болон үдэн гаргагчдыг хооронд нь тусгаарлаж, бүртгэлийн цэг хүртэлх урсгалыг туузан хаалтаар зохицуулж бөөгнөрлийг сааруулсан. Цар тахлын халдвар хамгааллын дэглэмийн үед хүн хооронд 1.5-2 метрийн зай барих зайлшгүй шаардлагатай байснаар зай талбайн хувьд хязгаарлагдмал байсан. Энэ оны 4-5 дугаар сараас зорчигч, жуулчдын урсгал бага багаар нэмэгдэж байгаа тул бөөгнөрлийг сааруулах ажиллагаанд нисэх буудал дангаараа бус, агаарын тээвэрлэгчид, хил, гааль, бусад холбогдох байгууллагатайгаа хамтран, олон талаас судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр нэг баг болон цогц арга хэмжээ аван ажиллаж байна. Ингэснээр зорчигчдийн урсгал дээр үүсч байсан асуудал багассан.

Гадаадын агаарын тээвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзав

-Хамтран ажиллахад харилцаа, харилцан ойлголцол чухал. Монголчуудтай ажиллахад хэр байна. Ажлаа аваад удаагүй ч энэ тал дээр дүгнэн, хамт олонтойгоо ажиллахад юун дээр анхаарч төвлөрч байна вэ?

-Юуны өмнө Монгол Улсын үүд хаалга болсон нийслэлээр овоглосон олон улсын нисэх буудлын үйл ажиллагаанд гадаад хүн, тэр дундаа япон хүн захирлаар нь томилогдож, хамтран ажиллах болсондоо баяртай байна. Маш их хариуцлагатай ажил бөгөөд шинэлэг сорилтоор дүүрэн байна гэж бодож байна. Манай компанийн ажилтнууд “Буянт-Ухаа” нисэх буудал болон ИНЕГ, түүний харъяа газар зэрэг 3 өөр байгууллагаас шилжиж ирсэн бөгөөд монгол, япон хүмүүс тус тусын чиг үүргийн хүрээнд нэг баг болон ажиллаж байна.

Нисэх буудлын нэн тэргүүний зорилт болох аюулгүй ажиллагаа, тав тухтай байдлыг хангасан үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд төрийн байгууллага болон хувийн хэвшлийн харилцан уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон зүйл дээр ажилтнуудтайгаа байнга санал солилцдог. Ажилтнууд маань ч маш эрч хүчтэй идэвх санаачлагатай оролцдогт талархаж явдаг.  

Бид олон улсын нисэх буудлын үнэлгээгээр 3 од авахын төлөө ажиллаж байна

-Олон улсын нисэх буудлыг дагаад үйлчилгээ зэрэг олон салбар хөгждөг. Тэр хэрээр эдийн засаг тэлдэг. Манай улсын хувьд “Чингис хаан” буудлыг дагасан Аэросити хот байгуулахаар төлөвлөж байгаа. Ер нь дагуул хотыг ямар хэлбэрээр хөгжүүлэх боломжтой байдаг вэ. Энэ талын олон улсын туршлагыг хуваалцана уу?

-Өнөөдөр олон улсад нисэх буудал нь ирж явах нислэгийн дамжин өнгөрөх цэг биш, зорчигчдын цагийг тав тухтай өнгөрүүлэх үйлчилгээний байгууламж руу бага багаар шилжиж байна. Түрүү дурдсан, миний өмнө нь ажиллаж байсан Японы Фукуока олон улсын нисэх буудал нь хотын төвөөсөө дэншагаар 5 минутын зайд оршдог. Нисэх буудалд цаашид худалдааны гудамж, ресторан зэрэг олон төрлийн үйлчилгээний байгууламжийг нэмэгдүүлж цагийг тав тухтай өнгөрүүлэх орчинг бүрдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Дэлхийн олон улсад нисэх буудалд тулгуурласан хот төлөвлөлтийг түлхүү хэрэгжүүлэх чиглэл рүү шилжиж байгаа тул нисэх буудлын ойр амьдардаг оршин суугчид үйлчлүүлэгчдийг татах олон талт орчин нөхцөлийг бүрдүүлснээр хамт хөгжих боломж нь бүрддэг гэж бодож байна.

Хөшигийн хөндийн дагуул хот Аэро ситиг хөгжүүлэх төлөвлөгөө болон хамтран ажиллах боломжийн талаар мэдээллийг авсан. Гэвч бид нисэх буудлын үйл ажиллагаа эрхлэгч байгууллагын хувьд зорчигч үйлчлүүлэгчдийг хүлээн авах орчинг бүрдүүлэх, нисэх буудлынхаа үйл ажиллагааг өргөжүүлэх ажил дээр түлхүү анхааран ажиллах бодолтой байна.

-Энэ оны зорилт юу байна. Үйлчилгээ, аюулгүй тав тухтай байдлыг хангах дээр ямар ноу хау нэвтрүүлэхээр төлөвлөж байна?

-Их Британийн үнэлгээний “SKYTRAX” компани гэж олон улсын нисэх буудлын үйлчилгээний чанарыг үнэлдэг байгууллага бий. Тэндээс олгодог “Таван од” нь хамгийн өндөр үнэлгээ нь юм. Өдийг хүртэл Монгол Улс энэхүү үнэлгээнд хамрагдаж байгаагүй. Азийн орнуудаас Сингапурын “Чанги”, Японы “Ханэда” зэрэг олон улсын нисэх буудал 5 одоор үнэлэгдсэн байдаг. Бид энэхүү үнэлгээнд орох төлөвлөгөөтай байгаа бөгөөд эхний ээлжинд 3 од авах зорилт тавиад байна. 

Үүний тулд бид Японоос сургагч багш, холбогдох мэргэжилтнүүдийг урьж авчирах, сургалт семинар хийх зэрэг ажлыг төлөвлөж байгаа. Гэхдээ Япон соёл үйлчилгээ нь шууд Монголын орчин нөхцөл, бодит хөрсөнд буухгүй байх магадлал байгаа тул Монгол, Японы сайн талыг тусгаж уялдуулан Монголын орчин нөхцөл орчинд таарсан үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.  

-Бууудлын тал дээр Монголын холбогдох байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Төрийн байгууллагуудаас хамгийн ойр ажилладаг нь ЗТХЯ болон ИНЕГ байна. ИНЕГ-тай байнгын хамтын ажиллагаа зайлшгүй шаардагддаг. Мөн агаарын тээвэрлэгчдээс МИАТ, “Аэромонголиа”, “Хүннү Эйр” зэрэг компанитай өдөр тутамдаа нягт хамтран ажиллаж үйл ажиллагаагаа явуулдаг. Нисэх буудлын үйл ажиллагаанд хил, гааль, цагдаа гэх мэт олон байгууллага, газар хамтран ажилладаг. Мэдээж саад бэрхшээл гарна. Тэр болгоноо өдөр тутмын үйл ажиллагаандаа харилцан зохицуулалт хийгээд ажилладаг.

Цахилгааны дэд өртөө, цэвэр бохир усны байгууламж, дулааны станц зэрэг дэд бүтцийн хангамж, үйлчилгээ, үйл ажиллагааг манай компани өөрсдөө хариуцан ажилладаг. Үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл зэрэг холбогдох хэрэгжүүлэгч агентлагуудтай уялдаатай ажилладаг.

-Аливаа ажлыг хийж өрнүүлэхэд саад бэрхшээлгүй байна гэж байдаггүй. Таны бодлоор ямар зүйлийг хийгээд ажил урагштай явна гэж бодсон зүйл байгаа байх?

-Үүсч байгаа асуудлын тоо төрөл хэтэрхий олон байгаа тул зөвхөн нэг асуудлыг шийдвэрлэж зохицуулаад бусад зүйлсийг цогцоор нь шийдэх арга байхгүй байх. Аюулгүй байдал, аюулгүй ажиллагаагаа нэн тэргүүнд тавьж асуудлаа олон талаас нь харж үзсэний үндсэн дээр холбогдох ажилтнуудтайгаа харилцан ярилцаж хамгийн боломжит шийдлийг хэрэгжүүлж чадвал бүх үйл ажиллагаа цогцоор шийдэгдэнэ.

-Эцэст нь та Монгол орны талаар сэтгэгдлээ хуваалцана уу?

-Би Монголд өнгөрсөн 4 дүгээр сард ирсэн. Ирэхээсээ өмнө Монгол орны талаар хасах 40 хэмийн хүйтэн байдаг, хонины мах гэх мэт сэтгэгдэлтэй байсан. Бас Монголд ирээд дасах гэж нэлээн удах болов уу гэж бодож байсан боловч цаг агаар нь үнэхээр сайхан, хятад, солонгос, японы зэрэг хоолны газрууд ихтэй, монгол хоол ч гоё сайхан амттай таалагдаж байгаа (инээв). Мөн Монгол хүмүүс хоёр нүүр гаргалгүйгээр юмыг их шулуухан хэлдэг нь харьцахад миний хувьд ажиллаж амьдрахад маш амар байдаг. Ирснээсээ хойш өнөөдрийг хүртэл би нисэх буудал, гэр хоёрынхоо хооронд л ирж очин байгаа учир хөдөө гарах, морь унаж үзэх, байгалийн сайхныг мэдрэхийг хүсч байна. Ойрын хугацаанд эдгээрийгээ биелүүлнэ гэж бодож байна.

МОНЦАМЭ

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ