04 сарын 26, Баасан

Л.Наранбаатар: Нэг шуудай цементийг Улаанбаатарт 15,000, Дархан-Уул, Сэлэнгэ, Эрдэнэтэд 14,000 төгрөгөөр худалдана

Бусад
1 жилийн өмнө
Л.Наранбаатар: Нэг шуудай цементийг Улаанбаатарт 15,000, Дархан-Уул, Сэлэнгэ, Эрдэнэтэд 14,000 төгрөгөөр худалдана

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр ХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Наранбаатар “Яг одоо 6,000 тонн цемент манай агуулахад байгаа.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 39 жилийнхээ түүхэнд анх удаа хоногт 3,695 тонн цемент үйлдвэрлэж рекорд тогтоосон. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас бид нийлүүлэлтээ ихэсгэж байна.

Тодруулбал, бид нэг хүнд долоо хоногт таван тонн цементийг шуудайг нь 15,000 төгрөгөөр худалдана гэсэн үг. Ингэж хязгаарлалт тавьж байгаагийн шалтгаан нь ченжүүд их хэмжээгээр нь худалдаж авч дарчхаад эргүүлээд өндөр үнээр хэрэглэгчдэд худалдаалаад, мөлжөөд эхэлбэл бидний үйл ажиллагаа үр дүнгүй болно.

Уг нь нийт 16 вагон цемент захиалсан ч одоогоор найм нь л энд ирчхээд байна. Тиймээс "Улаанбаатар төмөр зам " ХНН бидэнд тээвэр ложистикийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа.

"Гэрээт борлуулагчид журмыг зөрчиж, нэг төгрөгийн үнэ нэмбэл гэрээг нь цуцална

Хоногт 20,000 шуудай цементийг бид оруулж ирнэ. Он дуусах хүртэл шуудайн нөөц маань бүрдсэн тул бид төлөвлөгөөнийхөө дагуу үйлдвэрлэл, нийлүүлэлтээ хийгээд цементийн үнэд цохилт өгөөд эхэлж байна.

Энэ зөвхөн Улаанбаатарт бус Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгийн бүс нутагт явагдана. Дархан-Уул, Сэлэнгэ, Эрдэнэт нь манай үйлдвэрээс харьцангуй ойрхон бүс учраас илүү хямд өртгөөр буюу нэг уут цементийг 14,000 төгрөгөөр борлуулна.

Тухайн бүс нутгуудад нэг уут цемент 20,000, зарим тохиолдолд 25,000 төгрөгт хүрч байна гэсэн судалгаа бий.

Бид улсын хэмжээнд нийт 10 гэрээт борлуулагч компанитай хамтран ажиллах юм. Харин гэрээт борлуулагч нарт маш чанга хяналт тавих бөгөөд гэрээт борлуулагчид журмыг зөрчиж, нэг төгрөгийн үнэ нэмбэл гэрээг нь цуцлах, торгууль тавих хатуу болзол тавьж байгаа" гэлээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ