04 сарын 19, Баасан

Зоорины хүртээмжийг нэмбэл ХҮНСНИЙ НОГООГОО экспортлох боломжтой

Бусад
1 жилийн өмнө
Зоорины хүртээмжийг нэмбэл ХҮНСНИЙ НОГООГОО экспортлох боломжтой

Монгол Улсад атар газар эзэмшээд 63 дахь намартайгаа золгож байна. Энэ хугацаанд дөрөв дэх удаагаа атрын аяныг зохион байгуулж буй. Атрын дөрөвдүгээр аяны “Эх орны-эрүүл хүнс” уриан дор хэрэгжүүлж байгаа юм.

2021 оны ургац хураалтын дүнгээр 17 мянган өрх, 858 аж ахуйн нэгж, хоршоо төмс 19.9 мянган га талбайд тарьж 181.8 мянган тонн, хүнсний ногоо 10.4 мянган га талбайд тарьж 118.3 мянган тонн ургац хураан авч, дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээт төмсийг 100 хувь, хүнсний ногооны 62.9 хувийг хангажээ. Хураан авч буй хүнсний ногооны 30 хувь шууд борлуулагддаг бол 20 хувийг ресторан супермаркет, жижиглэнгийн худалдаанд, 30-50 хувь 3-6 сарын хугацаанд агуулах зооринд хадгалан борлуулагддаг байна.

Гэвч зоорь, агуулахын хүртээмжгүй байдал, удаан хугацаанд хадгалах стандарт, чанарын шаардлага хангасан нь цөөн байдаг тул хавар, зуны улиралд хүнсний ногооны хомсдол үүсдэг. Газар тариалан эрхлэгчид тарьж, ургуулж, хураан авч, эзэмшлийн газартаа зоорио бэлддэг боловч энэ нь дараа хавар тарих үрийн төмсөө л хийж багтдаг аж.

Манай улсад 450 мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорь шаардлагатайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлж байсан. Гэтэл одоогоор 253.8 мянган тонн хүнсний ногоо хадгалах зоорьтой гэнэ. Хүнсний ногоогоо муудгахгүйгээр хадгалахын тулд хөрөнгө оруулалт татаж, санхүүжилт хийн, дахиад ийм хэмжээний багтаамжтай зоорь байгуулах шаардлагатай гэсэн үг.

Хүнсний ногооны зоорины дийлэнх нь энгийн болон нүхэн байдаг. 2020 оны байдлаар улсын хэмжээнд 62 мянган тонн ногоо хадгалах механикжсан, автомат удирдлагатай, хөргөлттэй 14 агуулах ажиллаж байна. Тэгэхээр үүнээс бусад нь стандартгүй зоорь гэсэн үг. Стандартын агуулахад нарийн ногоо голцуу хадгалдаг байна. Харин стандартгүй, энгийн болон нүхэн зооринд төмс, манжин, луувангаа голцуу хадгалдаг.

100 ТОННЫ ЗООРЬ 100 САЯ ТӨГРӨГӨӨР БАРИГДАНА

Жаргалант сумын тариаланч М.Баярцэцэг зоорины хүртээмж болон тулгамддаг асуудлын талаар үзэл бодлоо илэрхийлсэн юм. Тэрбээр “Тэр жилийн авах ургацын хэмжээнээс шалтгаалж зоорины асуудал жил бүр тулгамддаг. Айлууд үнэ, өртөг хямдаар нь нүхэн зоорь хашаандаа ухуулдаг. Гэвч нүхэн зоорь 10-15 тонны л багтаамжтай байдаг. Энэ нь нэг га талбайд тарьсан ургацын хэмжээ л юм. Иймээс зоорины хүрэлцээгүй байдлаас болж иргэд намрын улиралд төмсөө хямд өгөхөд хүрдэг. Эсвэл түрээсийн зооринд хийдэг. 40 тонны түрээсийн зоорь нэг сая 500 мянган төгрөгийн ханштай байдаг. Төр засгаас Хөдөө аж ахуйн яамаар дамжуулаад зоорины төсөл хэрэгжүүлэх, газар тариалангийн зээлийг иргэддээ хүртээмжтэй олгох хэрэгтэй” гэсэн юм.

Дэнжийн мянгын Нарантуул-2 захын хажууд байрлалтай 20 тонны багтаамжтай агуулахын сарын түрээс хоёр сая төгрөгийн үнэтэй байна. Харин нүхэн зоорь байршил, багтаамжаасаа хамаарч өдрийн 40-70 мянган төгрөгийн хооронд байгаа юм.

Мэргэжлийн түвшинд зоорь хийж гүйцэтгэдэг Ж.Жаргалсайхан “Зоорийг хүнсний ногоо хийхээс найман сарын өмнө хийдэг. 100 тонны зоорь ойролцоогоор 100 гаруй сая төгрөгөөр баригдана. Зоорийг наран ээвэр газар сонгож хийлгэнэ. Зоорь ухуулах газраа усны судал байгаа эсэх, газрын цэвдэг байгаа юу гэдгийг хөрсний шинжилгээ хийдэг газраар тогтоолгоно. Энэ нь 1.2-2 сая орчим төгрөг болдог” гэв. 100 тонны зооринд 40 килограммын 2500 шуудай төмс багтана.

МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 10 МЯНГАН ЗООРЬ АШИГЛАДАГ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас их болон дунд эрсдэлтэй үнэлэгдсэн объектуудад төлөвлөгөөт шалгалт хийдэг байна. 2021, 2022 онд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан төмс, хүнсний ногооны зооринд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдээгүй байгаа аж. Зоорь агуулахад ямар хяналт шалгалт хийдэг болон шарсан зөрчлүүдэд ямар арга хэмжээ авдаг талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын ахлах байцаагч М.Баянжаргалаас тодрууллаа.

Төмс, хүнсний ногооны зоорь байгуулахад анхаарах асуудал

Тэрбээр “Төмс, хүнсний ногооны зоорь агуулахыг 1.18 кодтой Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, савлалт, тээвэрлэлтийг шалгах хяналтын хуудасны дагуу шалгадаг. Тус хяналтын хуудсаар хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь харьяа дүүргийн нутаг дэвсгэр дэх хяналтын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлсэн эсэх, зоорь, агуулах тус бүрд агаарын харьцангуй чийг, халуун хүйтнийг хэмжигч термометр, психромерт болон галын аюулаас урьдчилан сэргийлэх багаж хэрэгсэлтэй эсэх, хадгалалтын хугацаанд зоорины дулааныг өдөрт гурван удаа, харьцангуй чийгийг нэг удаа үзэж бүртгэлийн дэвтэрт тэмдэглэн чийг, халуун хүйтнийг зохих хэмжээнд тогтмол барьдаг эсэх, ургамлыг өвчин, хөнөөлт шавжаар бохирлогдсон эсэх, зоорийг Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн бодисын жагсаалтад орсон бодисоор ариутгал хийсэн эсэх зэрэг нийт 64 асуумжаар шалгаж, хууль сахин мөрдөлт, эрсдэл үүсэх магадлалын хувийг гаргадаг.

Энгийн, галлагаатай болон зориудын агааржуулагчтай зоорь, автомат удирдлагатай агуулахад төмс, хүнсний ногоог урт хугацаагаар хадгалах горим, агро технологийг тогтооход “Төмс, хүнсний ногоог хадгалах арга MNS 3024:2020” стандартыг баримталдаг. Илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.15 дугаар зүйлд заасны дагуу хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. 2022 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 10 мянга гаруй зоорь байдаг гэсэн судалгаа гарчээ.

ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАЛТЫГ 2250 ГА ТАЛБАЙГААР НЭМЭГДҮҮЛНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” үндэсний чуулган энэ хавар зохион байгуулагдсан.

Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Төмс, хүнсний ногоо, зоорины аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөө”-нд илтгэл танилцуулж, зоорины аж ахуйг онцгойлон анхаарч ажиллахаа хэлсэн юм.

Тэрбээр “Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгч нарт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд Засгийн газраас 50 тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилийн хугацаатай жилийн гурван хувийн хүүтэйгээр олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаа эрхлэгчдийн саналыг хүлээн авч борлуулалтыг дэмжих зорилгоор дотоодын үйлдвэрлэлээс төмс, хүнсний ногоо худалдан авахад зориулж зоорь, агуулах бүхий аж ахуйн нэгжид зөвшөөрөгдсөн зээлийн эх үүсвэрийн 20 хүртэл хувийг олгохоор гэрээнд тусгагдаад байна. Цаашдын зорилт, баримтлах бодлогодоо ногоочид хүнсний ногоог тариалах, хадгалах, тээвэрлэх, борлуулах ажлыг бүгдийг өөрөө хийх биш кластер, хоршооллын тогтолцооны нэг тал болж ногоочид зөвхөн ургуулахдаа анхаарч хадгалалт, борлуулалтыг агуулах, худалдааны төвүүд, хоршоодод хариуцуулна” хэмээсэн.

Хүнсний ногооны тариалалтыг 2021 оноос 2250 га талбайгаар нэмэгдүүлэхээр аймаг, сумдын Засаг дарга нартай байгуулсан үр дүнгийн гэрээнд тусган хэрэгжилтийг зохион байгуулж буй. 2250 га талбай нэмэгдэхэд 33 мянган тонны зоорь, агуулахын асуудлыг давхар шийдэх нь зохистой. Тэгж байж аль аль талдаа алдагдалгүй ажиллаж, нийгэм, эдийн засгийн байдал сэргэнэ. Дотооддоо улаанбуудай, төмсийг 100 хувь хангадаг болсон учир магад бид хүнсний ногоогоо экспортлох бүрэн боломж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ