04 сарын 26, Баасан

“Save green” кредит карт зах зээлд нэвтрүүллээ

Банк санхүү
1 жилийн өмнө
“Save green” кредит карт зах зээлд нэвтрүүллээ

Төрийн банк эмэгтэйчүүддээ зориулан аяллын “SAVE GREEN” кредит картыг зах зээлд шинээр нэвтрүүлжээ. Энэхүү карт нь Төрийн банкны нийгмийн хариуцлагын хүрээнд цөлжилт, шар шороон шуургатай тэмцэхэд зориулагдан гарч байгаа бүтээгдэхүүн бөгөөд таны худалдан авсан картын жилийн хураамжаас 10,000 төгрөг нь мод тарих үйлсэд зарцуулагдахаараа онцлогтой.

“SAVE GREEN” нь төгрөг болон юанийн сонголттой, дотоодын болон олон улсын төлбөр тооцоонд ашиглах боломжтой, EMV чип, зайнаас унших PayWave технологи  бүхий кредит карт юм. Уг картыг хэрэглэснээр ЮнионПэй байгууллагын “Travel Mate.Asia” хөтөлбөрт хамрагдан Ази тивийн 20 орны аяллын эх сурвалжийг онцгой эрхтэйгээр авч, үзвэр үйлчилгээ, автомашин түрээс, зочид буудал, зоогийн газар, дэлгүүрүүдэд хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх зэрэг давуу талтай юм байна.

Төрийн банк нь сүүлийн жилүүдэд нийгмийн хариуцлагатай банкны бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байна. Үүнээс дурдвал харилцагчдадаа эрүүл мэндээ хамгаалж, урьдчилсан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт жил бүр хамрагдуулах зорилго бүхий “Эрүүл иргэн” хадгаламж,  картын жилийн хураамжаас тодорхой хувь нь тухайн орон нутгийн байгаль хамгаалах үйлсэд зарцуулагддаг “Миний Монгол”, Эко боловсрол олгох зорилго бүхий “Эко Карт”, мөн залуучууддаа зориулсан гэнэтийн ослын даатгалтай “Z” картуудыг зах зээлд гаргаад байгаа билээ. 

 ЭРСДЭЛГҮЙ ИРЭЭДҮЙН БАТАЛГАА – ТӨРИЙН БАНК

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ