04 сарын 19, Баасан

Франц-Италийн хил дээр автомашины бөөгнөрөл үүсжээ

Бусад
1 жилийн өмнө
Франц-Италийн хил дээр автомашины бөөгнөрөл үүсжээ

Франц-Италийн хил дээр хяналт шалгалт чангарсны улмаас олон тооны автомашины урт цуваа үүсжээ. Цагаачлалын бодлого болон хүмүүнлэгийн аврах хөлөг онгоцны маргаанаас үүдэн Франц улс Италитай залгаа хилийн хяналтаа чангатгах шийдвэр гаргажээ.

Газар дундын тэнгист цагаачдыг аврах хүмүүнлэгийн хөлөг онгоцонд тусламж үзүүлэхээс татгалзсаных нь хариуд Франц улс энэ долоо хоногоос Италитай залгаа хилийн шалгалтаа сайжруулах үүднээс паспортын шалгалтыг нягт явуулах зорилгоор нэмэлт 500 офицер илгээж байгаагаа мэдэгджээ. Тиймээс Цагдаагийнхан ням гарагаас эхлэн хилээр нэвтэрч буй машинуудыг шалгаж, цагаачдыг зогсоож, галт тэргэнд эргүүл гарган ажиллаж байна.

Итали улс боомт дээр нь ирсэн хүмүүнлэгийн усан онгоц дахь цагаачдыг хүлээн авахаас татгалзан хэдэн долоо хоног хүлээлгэсний эцэст гурван хөлгийг нь эрүүл мэндийн асуудалтай олон хүн байгаа гэх шалтгаанаар хүлээн авч, нэг онгоцыг түдгэлзүүлсэн байна. Ерөнхий сайд Жоржиа Мелони тэргүүтэй Италийн хэт барууны үзэлтэй шинэ засгийн газар Итали улсыг Ливээс хууль бусаар хил давуулдаг завиар ирж буй цагаачдын гол боомт байхыг зогсоож, энэ асуудлыг зохицуулахыг Европын холбооноос шаардсан байна.

Франц дээрх хүмүүнлэгийн онгоцны нэг болох  "Ocean Viking" хөлөг онгоцыг 3 долоо хоног далайд гацсаны дараа Тулон хотод хүлээн авсан бөгөөд энэ явдалд төдийлөн таатай бус хандаж байна гэдгийг хэвлэлүүд онцолжээ.

Францын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Оливье Веран ням гарагт хэлэхдээ, сүүлийн үеийн энэ маргааны улмаас Италид байгаа 3,000 цагаачдыг хүлээж авахаа зогсоож байгаа бөгөөд "Итали улс Европын эв нэгдлийн механизмын үндэс болсон амлалтаа биелүүлэхгүй байна" гэж тэрээр мэдэгджээ.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:242

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ