04 сарын 23, Мягмар

Б.Чойжилсүрэн: Дизель түлшний нийлүүлэлт энэ долоо хоногт тогтмолжино

Бусад
1 жилийн өмнө
Б.Чойжилсүрэн: Дизель түлшний нийлүүлэлт энэ долоо хоногт тогтмолжино

УОК-ын  тавдугаар өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд боллоо.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үндсэндээ өндөрлөж байна. Эрчим хүчний салбарын өргөтгөсөн шуурхай хурлыг өчигдөр зарлан хуралдуулж, төрийн болон орон нутгийн өмчит 47 байгууллагын 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээллийг сонссон. 

Одоогоор ажлын хэсэг гарч, шалгалт явуулж байна. Шалгалтын дүн энэ сардаа багтаж гарна. Өнөөдрийн байдлаар, Шарын гол, Шивээ говь, Багануурын уурхай дизель түлшний нөөцгүй болоод байгаа нь тулгамдсан асуудал болоод байна. Иймд Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаас улсын нөөцөөс дизель түлшийг гаргуулах шийдвэрийг гаргууллаа. Нефть импортлогч компаниуд ОХУ-оос энэ долоо хоногтоо багтаж, нийлүүлэлтээ тогтмолжих тул хүндрэл арилна.

Түүнчлэн иргэдийн дунд Эрдэнэбүрэнгийн УЦС-тай холбоотой маргаан гарч байгаа тул энэ сарын 30-наас ирэх сарын 2-ны хооронд тус УЦС-тай холбоотой асуудлаар газар дээр нь очиж ажиллана. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Засаг дарга нарыг тэр үеэр ирж хамт ажиллаач гэж хэлсэн. Төвөөс салбарын яамны холбогдох албан тушаалтнууд очиж ажиллана” гэлээ. 

Монцамэ

 
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ