04 сарын 24, Лхагва

ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгааг мэдэгджээ

Дэлхийн ЭЗ
1 жилийн өмнө
ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгааг мэдэгджээ
АНУ-ын Сангийн яам энэ оны 12 дугаар сарын 5-наас эхлэн ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоож байгаагаа мэдэгджээ. 
Тус яамны мэдээлснээр, ОХУ-ын газрын тосны үнийн таазыг АНУ болон түүний холбоотнууд боловсруулах шаардлагатай байгаа хэд хэдэн "техникийн журам" гарсны дараа тогтоох бөгөөд тээврийн болон даатгалын зардлыг оруулахгүй байна. 
 
Хэрэв тогтоосон дээд хязгаараас хэтрэхгүй үнээр худалдаж авах бол Оросын газрын тостой холбоотой хэлцэлд үйлчилгээ үзүүлэхийг Америкийн хувь хүн, хуулийн этгээдэд зөвшөөрнө. Ийм үйлчилгээнд худалдааны, зуучлалын, санхүүгийн, гаалийн зуучлалын, тээврийн, даатгал болон нөхөн төлбөрийн, хөлөг онгоцны бүртгэлийн зэрэг үйлчилгээнүүд орох аж. 
 
АНУ-ын Сангийн яам мөн "Сахалин-2" төслийн хүрээнд Япон руу далайгаар эрчим хүчний эх үүсвэр тээвэрлэхтэй холбоотой гүйлгээг зөвшөөрсөн боловч 2023 оны есдүгээр сарын эцэс хүртэл зөвшөөрсөн байна. Түүнчлэн Болгар, Хорват болон далайд гарцгүй ЕХ-ны хэд хэдэн орныг холбогдох хязгаарлалтын арга хэмжээнээс хасжээ.  АНУ-ын Сангийн яам ОХУ-ын газрын тосонд үнийн дээд хязгаар тогтоох арга хэмжээг хэрэгжүүлэх удирдамжийг ойрын үед нийтлэхээр төлөвлөж байна. 
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ