03 сарын 29, Баасан

"Зэст-Өндөр" компани 3,9 тэрбум төгрөг зориулалтын бусаар зарцуулсан байна

Дэлхийн ЭЗ
1 жилийн өмнө
"Зэст-Өндөр" компани 3,9 тэрбум төгрөг зориулалтын бусаар зарцуулсан байна

УИХ-аас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2023.01.16) эхэлж байна. Сонсгол нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Уг сонсгол “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд өрнөнө. 

Хэлэлцүүлгийн эхэнд Хөгжлийн банкнаас олгосон зээлтэй холбоотойгоор одоогоор 3 сая орчим дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнгээр цугласан нотлох баримтаар нээлттэй сонсгол хийж байгааг Түр хорооны дарга Б.Энхбаяр тодотгов.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу өнөөдөр 11 компанийн зээлийн асуудлыг хэлэлцэж, 65 гэрч оролцуулахаар дууджээ.

“Зэст-Өндөр” ХХК Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ашиглах зорилгоор 2018 оны долдугаар сарын 30-наас 2023 долдугаар сарын 30 хүртэл 813,5 сая иен буюу 18,06 тэрбум төгрөгийн зээл авчээ.

2022 оны төгсгөлд 11,44 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул анхаарал хандуулах зээлийн ангилалд багтсан байна.

Нээлттэй сонсголын үеэр 3,9 тэрбум төгрөг зориулалтын бусаар зарцуулсан гэдгийг шинжээч танилцуулсан. Үүнээс хамгийн том дүнтэй гүйлгээ нь “Заг инженеринг” ХХК-ийн хадгаламж барьцаалсан зээл хаах зорилгоор 3,1 тэрбум төгрөг шилжүүлсэн гэж тодотгов.

“Зэст-Өндөр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэмжаргал 2019 оны сүүлээр ажлаасаа гарсан тул өнөөдрийн нээлттэй сонсголд ирээгүй байна.  

Харин гэрчээр оролцож буй компанийн төлөөлөл шинжээчийн дүгнэлтэд санал нийлэхгүй байгаагаа илэрхийлээд, энэ хадгаламж маань бидний хийхээр төлөвлөж байсан ажлын санхүүжилт гэж “Зэст-Өндөр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Эрдэмжаргалыг төлөөлж буй “Зэст-Өндөр” ХХК-ийн Санхүүгийн газрын дарга н.Батболд мэдэгдэв.  

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:237

Видео

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ