04 сарын 24, Лхагва

Сэрэмжлүүлэг: Иргэд “FT групп” гэх луйврын сүлжээнд олноор элсэж мөнгө алджээ

Бусад
1 жилийн өмнө
Сэрэмжлүүлэг: Иргэд “FT групп” гэх луйврын сүлжээнд олноор элсэж мөнгө алджээ

Хуй салхи шиг луйврын сүлжээ Монголчуудыг дахин чиглэжээ. Өнгөрсөн онд “Бэлтэс мөрөн”-гийн хэрэг олны чихэнд хүрч иргэд тус хэргээс суралцаж ,ухаалаг байх цаг бидэнд байсан. Гэвч саяхан дахин олон мянган хүн луйврын сүлжээнээс болж хохирол амсжээ. Тухайлбал сүүлийн үед манай иргэд “FT групп” гэх луйврын сүлжээнд олноор элсэж мөнгө алджээ. Энэхүү сүлжээнд элсэхэд тусгай гишүүн болж 20-5000 ам.доллароор жилийн хугацаанд мөнгө байршуулна. Улмаар бүртгүүлсэн иргэдийн дансанд өдөрт 30 доллар орох бөгөөд доороо олон хүн элсүүлэх шаардлагатай аж. Гэвч зарим иргэд 40-150 сая төгрөгөөр машинаа зарж, хүнээс түр зээлж орсон мөнгө алдаж хохирсоор байна. Түүнчлэн фейсбүүк групп дээр Family mart, Avon зэрэг Ft групптэй адил луйврын сүлжээнд иргэд их хэмжээний мөнгө хийн алдсан талаар сэрэмжлүүлээд буй.

No photo description available.

Хуй салхи шиг луйврын сүлжээ

Мэдээллийн технологийн инженер Г.Ирээдүй

FT групп гээд аюултай понзи схем яваад байгаа шүү. FT групп гэх хайлтыг Монгол улсаас Google дээр хамгийн их хайж байгаа нь өөрөө дэлхийн бизнес байж чадах уу? Дараагийн G-Time, Бэлтэс мөрөн шүү...Танзани, Нигер, Өмнөх Африк гэх улсад дэлгэрч байгаа бололтой.

Иргэд сүлжээнд мөнгө өсгөх боломжтой хэмээн итгэж ордог

Хохирогч1

Би машинаа зараад энэ сүлжээнд орсон. Манай эгч ийм сүлжээ саяхан нээгдсэн учир орвол ашигтай гэсэн юм. Ингээд би дунд гэсэн ангилал буюу 720 доллар шилжүүлж үүнийгээ жилд 14400 доллартой болно гэж итгэсэн. Гэтэл тухайн сайт нь гацаад оруулсан мөнгө авч чадаагүй. Анх нээж байхад гэрээ ч хийхгүй. Яаж орж ирж байгаа нь тодорхойгүй учир эргэлзэж байсан. Гэсэн хэдий ч бусдад нь ороод байгаа юм чинь хамаагүй гэж бодоод алдлаа.

Хохирогч2

Миний хүүхэд удахгүй нүдний хагалгаанд орох юм. Ийнхүү хүүхдийнхээ хагалгааны зардлыг олохоор машин болон зарим эд зүйлсээ зарсны үндсэн дээр хагалгаанд орох зардлын 60 хувийг бүрдүүлсэн. Гэвч эмчилгээний зардал  хүрэхгүй байсан учир FT гэх сүлжээнд ороод хүүгийнхээ эмчилгээний зардлыг нугалаад олчих санаатай эрх нээлгүүлж орсон. Гэтэл одоо 100 төгрөг ч үлдсэнгүй. Маш их харамсаж байна.

Хохирогч3

Би үеэлээсээ энэ сүлжээний талаар мэдээлэл авч хамгийн бага эрхээр нь элсэж орсон. Эхний таван өдөр орох ёстой мөнгө нь орж ирж байсан учир итгэл төрүүлэхүйц санагдсан юм. Тэгээд урамшаад эрхээ нэг шатаар нэмэгдүүлээд хоёр сая төгрөг болгосон. Гэтэл сайт нь шууд устчихсан. Маш их гайхсан тэгээд бүсийн менежер гэх хоёр гадаад хүний зурагтай хүмүүст хандтал намайг блок хийсэн байсан. Одоо бол их хэмжээний мөнгө алдсан хүмүүс дээр сэтгэлзүйгээр нь тоглож дахин мөнгө луйвардах бүлгэм яваад байгаа. Үүнийг иргэд маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол дахин луйвардуулах эрсдэлтэй. Мөн энэ хэрэгтэй холбоотойгоор хохирсон иргэдтэй холбогдож цагдаад өргөдөл гаргана.

Понзи схем буюу хөрөнгө оруулалтын” луйврын систем

 Иргэдийн их хэмжээгээр мөнгө алдаж буй дээрх сүлжээ нь понзи схем юм. Энэ нь 1919-1920 онд хөрөнгө оруулагч Чарльз Понзингийн гаргаж ирсэн “хөрөнгө оруулалтын” луйврын систем. Энэхүү схемийн бүтэц нь заавал пирамид байх шаардлагагүй бөгөөд понзи схемийн удирдагч хүмүүсээс мөнгийг нь “хөрөнгө оруулалт” гэж хэлж авах ч юунд, хэрхэн хөрөнгө оруулалт хийж буй талаар дурддаггүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаас олох ашиг нь хаанаас ирж байна вэ гэдгийг хэн ч мэдэх боломжгүй байдаг. Харин хөрөнгө оруулалтын ашгаа хүртсэн хүмүүсийг даган дуурайж хөрөнгө оруулахаар ирсэн шинэ хүний төлбөрөөр өмнө элссэн хүнээс авсан өрөө төлөхөд л ашиглагдана. Энэ мэтээр понзи схемийн луйвар явагддаг. Монголд өмнө жилүүдэд болж байсан ихэнх хэргүүд тус схемийн дагуу явж байсан бөгөөд өнгө төрх нь л солигдсоноос биш доторх схем нь понзи луйвраар явагдаж буй. Тухайлбал өмнө нь Onecoin-д манай улсын 14 мянган хүн хохирч дэлхий даяар дөрвөн тэрбум долларын алдагдал хүлээж байв. Мөн G-Time гэх понзи схемд манай улсын 11 мянган хүн оролцож 25 тэрбумыг луйвардуулж байсан юм. Харин Хөвсгөлийн “Бэлтэс мөрөн ХХК”-д нутгийн иргэд 45.3 тэрбумыг луйвардсан билээ. Харин сүүлийн үед өргөн дэлгэрээд буй “FT” луйврын сүлжээнд  20 мянга гаруй иргэн хохироод байгаа аж.

Үнэгүй бяслаг хавханд л байдаг

Ийнхүү нийгэмд амар хялбар аргаар мөнгө олох гэсэн иргэдийн сэтгэлгээнд тулгуурлан сүлжээний гэмт хэрэг гаарч байна. Монголчууд баталгаа нотолгоогүй  их мөнгө амласан л бол элдэв луйврын сүлжээнд хошуурдаг. Улмаар нийтээрээ хохироод дуусна. Уг нь “Үнэгүй юм зөвхөн хулганы хавханд л бий” гэдэг. Иймд хэрэв танд хэн нэгэн хөрөнгө оруулалт хийхийг санал болговол тухайн компани, иргэн нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл, тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан эсэхийг нэн түрүүнд шалгах хэрэгтэй. Магадгүй, өндөр ашигтай төсөл биш луйвар байж болзошгүй тул сар бүрийн эсвэл улирлын санхүүгийн тайлан мэдээллийг нь давхар нягтлаарай. Түүнчлэн Playstore, Appstore-д байршсан компанийн баталгаат апп мөн эсэхийг нь үзэж, албан ёсны веб хуудсаар нь зочилж шалгах нь чухал юм.

Эх сурвалж: eaglenews

0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:244

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ