03 сарын 27, Даваа

Үндэсний үйлдвэрлэл хийгээд үнэ

Бусад
1 сарын өмнө
Үндэсний үйлдвэрлэл хийгээд үнэ

Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар хэдхэн хоногийн дараа болох нь. Өвлийг өнөтэй давж, хаврын урьтай энх золгосны баяр болгож тэмдэглэсээр олон зууныг элээж ээ. Гэвч сүүлийн жилүүдэд эл баяраар монголчууд маань бусдад муу муухайгаа үзүүлэхгүй юм сан, өнгөтэй өөдтэй байх юм сан гэсэн хүслээр явж ирэв. Харин сүүлд элдэв чамин бэлэг сэлтээс илүүтэй дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, монголчуудынхаа хийсэн зүйлийг гарын бэлэгт өгөх ёстойг уриалах болов.

Гэсэн хэдий боловч үндэсний үйлдвэрлэл гэдэг нь дагаад үнэ нь өндөр байх ёстой гэсэн ойлголт дагалдах болоод удлаа. Үнэхээр сурталчилгаанд нь автаад, эх орондоо хайртай хүн болох гээд үндэсний үйлдвэрлэлээ худалдан авахыг хичээх ч үнэ ханш нь одоогийн байгаа цалин хөлс, худалдан авах чадвараасаа хол зөрүүтэй байна.

Ямар сайндаа л тавгийн идээ авахаар яваа эмээ “Хэвийн боов авч дийлэхгүй болохоор нь ааруулаар таваг засах гэсэн ч түүнээсээ үнэтэй юм байна” хэмээн халаглаж байх вэ дээ.

Зөвхөн энэ ч биш, дотоодод үйлдвэрлэдэг гэсэн хаяг шошготой бүхний үнэ ханш өнөөдөр ийм л байна. Мэдээж энэ бүхэнд үйлдвэрлэгч бус орны зовлон, түүхий эдээ гаднаас татдагийн шалтгаан байж болох боловч, хэтэрхий ашиг олох гэсэн улайрагчдын ч хүсэл нөлөөлж байгаа билээ. Тиймээс л өнөө, маргаашийн ашиг бус, ирэх хол оо харсан үйлдвэрлэгчид үнэ ханш дээрээ уян хатан байж, олон жилийн ашиг, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлөө бодох цаг болжээ.   

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа