03 сарын 27, Даваа

Б.Жавхлан: Сангийн яам, Засгийн газар хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох дээр хууль зөрчөөгүй

Бусад
1 сарын өмнө
Б.Жавхлан: Сангийн яам, Засгийн газар хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох дээр хууль зөрчөөгүй

Нэр бүхий иргэд сар бүр олгож буй хүүхдийн гэх 100 мянган төгрөгийн тэтгэмжийг 0-18 насны хүүхдүүдийн 91 хувьд олгохоор болсон нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд Цэцэд хандсан. Үндсэндээ хүн бүр тэгш эрхтэй байх зарчим алдагдаж, хүүхдүүдийг ялгаварлалаа гэж Цэцэд хандсан. Тэгвэл Үндсэн хуулийн цэц иргэдийн гомдлоор маргаан үүсгэхээр шийдвэрлэж, уг асуудлыг хянан шалгах цэцийн гишүүнийг томилжээ.

Хэрвээ Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл Засгийн газар 2023 оны төсөв болон бусад дагалдах хуулиуддаа өөрчлөлт оруулж, бүх хүүхдэд  сар бүр 100 мянган төгрөг олгох зохицуулалтыг хийнэ.

Гэхдээ Засгийн газар, Сангийн яам нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор болсон нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзэж буй. Учир нь, 2023 оны төсөвтэй хамт Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгийг халамжийн нэг төрөлд багтаасан байна. Аливаа халамжийг нийтэд хавтгайруулж биш зорилтот бүлэгт чиглүүлдэг. Энэ зарчмыг баримтлан нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор Сангийн яам төсвөө батлуулчихсан. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгийг халамжийн хуулиар зохицуулж байгаа учраас Үндсэн хууль зөрчөөгүй гэдэгтээ Засгийн газар, Сангийн яам бат итгэлтэй байгаа аж.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Цэц асуудлыг хэрхэн хянан хэлэлцэх нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Гэхдээ Сангийн яам, Засгийн газар хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох дээр хууль зөрчөөгүй гэдэгтээ 200 хувь итгэлтэй байна. Ковидын жилүүдэд хүүхдийн мөнгө өрхийг орлогыг дэмжихэд үүргээ гүйцэтгэсэн. Харин 2023 оноос хүүхдийн мөнгийг хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон өөрчилж, нэг төрлийн халамж гэж тодорхойлсон. Халамж аль болох зорилтот бүлэг рүү чиглэх учиртай. Энэ зарчмыг баримтлан нийт хүүхдийн 91 хувь гэж тодорхойлсон. Цэц улстөржсөн шийдвэр л гаргахгүй бол Засгийн газар Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн юм.

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл1

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Иргэн
[172.68.93.134]
1 сарын өмнө
Хүүхдийн мөнгийг 91 хувьд ч олгоогүй шүү дээ.. Анх төсөв батлуулахдаа байр машин мал зэргийг оруулаагүй батлуулчихаад одоо болохоор үл хөдлөх хөрөнгө машин зэргийг оруулчихаар чинь орлого өндөр гараад хасагдаад бгаа юм бишүү
Хариулах

Санал асуулга

Монгол улсын Засгийн газарт өгөх таны үнэлгээ?

Нийт санал:129

Видео

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Б.Жавхлан: Гаалийн дарга асан Б.Асралт анх "Нүүрсний хулгай" илрүүлсэн

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Агаарын шоуны үеэр хоёр онгоц мөргөлджээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Товчооны төлбөрийн цэгийг цахимжуулж, 3 секундед нэвтэрдэг болгожээ

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Ц.Эрдэмбилэг: Эмнэлгийн ажилтан үйлчлүүлэгчийг хувийн эмнэлэг рүүгээ явуулдаг асуудал аль ч байгууллагад байх ёсгүй

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Оюун-Эрдэнэ: Улаанбаатар хотын түгжрэл, гэр хорооллыг хариуцах сайд томилно

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Л.Энх-Амгалан: 12 сургуулийг гурван ээлжтэй болгож болзошгүй

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

Тэрбум төгрөгийн үнэ бүхий үнэт эдлэл хулгайлсан этгээдүүдийг саатууллаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа

ЦЕГ: Бүлэглэн зодсон болон зодуулсан хүүхдүүдийг хайж, шалгалтын ажил хийж байгаа