05 сарын 02, Пүрэв

Оюу толгойн далд уурхай “доллар даллах” уу?

Бусад
1 жилийн өмнө
Оюу толгойн далд уурхай “доллар даллах” уу?

Уг нь өнгөрсөн оны сүүлчээс эхлээд манай эдийн засагт П.Жасрай гуайн 20-иод жилийн тэртээ хэлж байсан шиг “...Хонгилын үзүүрт гэрэл” харагдаж эхэлсэн. Эдийн засгийн үзүүлэлт болдог зарим “тоо” илтэд сайжирч үзэгдсэн. Тэгвэл 2023 оны нэгдүгээр улиралд эдийн засаг 10.6 хувийн өсөлттэй гарсан байна. Өнгөрсөн оны сүүлчээр ч сайн мэдээ бишгүй дуулдсан. 1.3 тэрбумд хүртэл унаад байсан ам.долларын нөөц оны сүүлч гэхэд 3.4 тэрбумд хүрсэн байдаг. Юунаас болсон нь ойлгомжтой. Нүүрсний хулгай зогсож, нүүрсний далд бизнес цэгцэрч, боомт бодитойгоор сэргэж эхэлж байна гэсэн үг. 


Түүнчлэн өнөөдөр нэг түүхэн үйл явдал болох гэж байна. Оюу толгойн далд уурхай нээлтээ хийнэ. Оюу толгой өнөөдрөөс эхлээд одоогийнхоосоо гурав дахин илүү ашигтай олборлолт хийхээр болж байгаа юм. Үнэн хэрэгтээ, “...Монгол Улс “Оюу толгой” төслөөс хэзээ ашиг хүртэх вэ” гэдэг нь маш тодорхойгүй болоод байсан. Хөрөнгө оруулалтын болоод бусад гэрээг 2009 онд байгуулсан. Түүнээс хойш манай эзэмшдэг 34 хувь дээр “хөрөнгө оруулалтын өр” бодогдсоор ирсэн.  Энэ хугацаанд 2.3 тэрбум ам.долларын өр бичигдээд байсан. Бусад асуудал нь гацаанд ороод байв. Гэхдээ 2021 оны сүүлчээр хоёр тал тохироонд хүрч, дээрх өрийг тэглэж, улмаар далд уурхайг эхлүүлэх шийдвэрт хүрсэн. Энэ утгаараа энэ Засгийн газрын хийсэн хамгийн амжилттай, томоохон ажлуудын нэг юм. Тэгээд ч хоёр талын тохироо хэрэгжиж, хэлэлцэж ярьснаараа өнөөдөр нээлтээ хийж байна. Дашрамд хэлэхэд, Оюу толгойн далд уурхай бол дэлхийд эхний тавд орно. Ил уурхайтай харьцуулахад эрдсийн өндөр агуулгатай далд орд нь Оюу толгойн ашиг орлогын цөм болох юм. Ер нь бол Оюу толгойн орд нь зэс, алт, болон мөнгө агуулсан хэд хэдэн хүдрийн биетээс бүрддэг. Хойноосоо урагш нийт 12 км сунан тогтсон хүдрийн биетүүд нь Хюго Дамметтын хойд бүс, Хюго Дамметтын өмнөд бүс, Оюут болон Херуга хүдрийн биет юм. Тус төслийнхэн одоогоор баяжмалаа ил уурхайгаас олборлосон хүдрээс гарган авдаг. 

Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхийг мэдэгдэнэ | iSee.mn


Тэгвэл Оюу толгойн бүлэг ордын нийт нөөцийн 80 гаруй хувь буюу хамгийн агуулга сайтай хүдэр нь газрын гүнд оршдог. Газрын гадаргаас олон зуун метрийн гүнд буй эдгээр хүдрийн биет нь зэс, алтны агуулгаараа дэлхийд томоохонд тооцогддог. Тухайлбал, далд уурхайгаас олборлох хүдэр дунджаар 1.66 хувийн зэсийн агуулгатай юм байна. Тэр утгаараа, далд уурхай нь манайх руу ам.доллар даллах, эдийн засгийн томоохон хөдөлгөгч хүч болох хүлээлтийг бидэнд үүсгээд байна. Тиймээс нээлт нь түүхэн үйл явдал болж байгаа хэрэг билээ.  

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл0

АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд said.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга

Та "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг" дэмжиж байна уу?

Нийт санал:245

Видео

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэж байна

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Ирэх намар будаа, ургацыг нь хэдэн төгрөгөөр авахаа ЗГ-аас тариаланчдад яаралтай зарлах хэрэгтэй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

Г.Дамдинням: Иргэд биднийг шуудай гурил, хивэг үүрээд 5, 10 кг будаа, гурил тараагаад яв гэж сонгоогүй

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

УИХ-ын дарга Г.Занданшатар Г.Дамдинням гишүүний талаар залруулга хийв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

Я.Содбаатар: Ерөнхийлөгчийг хятадаар ярьсан гэх бичлэгийг зохион байгуулалттайгаар хийж, түгээсэн хүмүүсийг олж тогтоосон

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

БИЧЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

УИХ: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

Зайсан тойруугийн зам нэг чигийн хөдөлгөөнтэй болно

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ

"Утсаараа яриулаач" хэмээн тусламж хүсэж, тусгай программ суулган 350 сая төгрөг залилжээ